loading...
Нийслэл лиг тэмцээний хагас шигшээ тоглолтын эхний учраанууд 2011 оны 9 дүгээр сарын 08-ны 17.00 цагт МХБХ-ны ногоон талбай дээр өрсөлдлөө. Тэд бол 1 дүгээр байраар шалгарсан Улаанбаатар Дээд Сургууль, 4 дүгээр байраар шалгарсан Хоромхон клубууд байлаа.
Хагас шигшээ эхний тоглолт.
Улаанбаатар Дээд Сургууль-Хоромхон 2:3 (0:2)
Гоол: Х.Амгалан, 29, (0:1), Ц.Дарамбаяр, 45+1, (0:1), Х.Амгалан, 75, (0:3), Д.Лүмбэнгарав, 84, пен (1:3), М.Тэлмүүн, 90+3, (2:3),
Улаанбаатар Дээд Сургууль: Ц.Ганбаяр, Н.Цэдэнбал, О.Очбаяр, Д.Лүмбэнгарав, Б.Ганзориг, (Ц.Амаржаргал, 53), Э.Ганзориг, П.Алтантулга, Ц.Түмэнжаргал, Г.Батцэнгэл, Э.Ганцогт, М.Тэлмүүн,
Хоромхон: Б.Мөнхболд, А.Батболд, Б.Ган-Очир, Х.Цэнд-Аюуш, Б.Ганболд, Ц.Дарамбаяр, Ж.Саруултоль, (Ц.Амарсанаа, 60, Н.Болор-Эрдэнэ, 85), Н.Наранболд, (А.Сандалай, 90+4), Д.Төрбат, Х.Амгалан, Ч.Пүрэв-Очир,
Шар хуудас: Ц.Түмэнжаргал 48, Д.Лүмбэнгарав 58, Э.Ганцогт 65, Н.Наранболд 54, Б.Ганболд 90,
Улаан хуудас: Э.Ганцогт 66,
Хагас шигшээ тоглолт эхлэхээс өмнө хоёр багийн үзүүлэлт 60:40 харьцаатайгаар Улаанбаатар Дээд Сургуулийн багт үзэгчид итгэл өгч байлаа. Хэдийгээр Хоромхон 2 дугаар тойрогт үнэхээр муу тоглосон боловч тэднийг басаж болохгүй гэдгийг энэхүү тоглолт харуулсан явдал боллоо.
Талбайн эзэд тоглолтыг давгүй эхлүүлсэн. Хоромхоны 16 м-ийн талбайд довтолгооныг амжилттай явуулж байсан боловч тор хөдөлгөж чадахгүй л байлаа. Тоглолтын 16 дахь минутад 17 дугаартай Б.Ганзоригийн цохисон цохилт хаалганы шон оноод гарсан.
Гэвч аюултай байдлаас мултран гарсан Хоромхончууд удалгүй аюултай довтолгоонуудыг эхлүүлэх болсон. Ялангуяа мэргэн буучийг тэргүүлж яваа Х.Амгалангийн 5м-ийн шугаман дээрээс цохисон бөмбөгийг шигшээ багийн хаалгач Ц.Ганбаяр холдуулж чадсан. Үүнээс тун удалгүй Х.Амгалангийн зүүн жигүүрээр довтолгоог эхлүүлэн хаалганы зүүн буланд цохисон бөмбөгийг Ц.Ганбаяр яаж ч чадсангүй. Хаалгандаа гоол алдсан эзэн багийн тоглолт ороо бусгаа болж эхэлсэн. 1 дүгээр үеийн нэмэлт цагт Д.Лүмбэнгарав, Н.Наранболдыг алдаа гарган зогсоосон. Ойролцоогоор 30 гаруй м-ээс шигшээ багт данстай Ц.Дарамбаярыг цохилтыг хаалгач хааж чадсангүй. Зочин баг 2:0-ээр тэргүүлэн эхний үеийг дуусгав. Тоглолтын эхний үеийн статистик үзүүлэлт:
|
Д/Д |
Үзүүлэлт |
Улаанбаатар Дээд Сургууль |
Хоромхон |
|
1 |
Хаалганд цохилт |
5 |
5 |
|
2 |
Үүнээс хаалга оносон цохилт |
2 |
3 |
|
3 |
Алдаа |
6 |
5 |
|
4 |
Отон тоглолт |
2 |
4 |
|
5 |
Булангийн цохилт |
3 |
0 |
|
6 |
Бөмбөг эзэмшилт |
45% |
55% |
2 дугаар үе мөн л зочин багийн давамгайлал дор өрнөсөн. Тэдний сөрөг довтолгоонуудыг хожигдож яваа эзэн багийнхан алдаа гаргаж, зогсоохоос өөр аргагүй. Үүнээс болж, 5 дугаартай Э.Ганцогт минутын зайтай 2 алдаа гарган, шар, улаан картны эзэн болж талбайг чөлөөлөв. Зочин багийн сөрөг довтолгоо тоглолтын 75 дахь минутад амжилтад хүрэв. Шигшээ багийн тоглогчи Х.Цэнд-Аюуш зүүн жигүүрээр гайхамшигтай оролтыг хийн мэргэн бууч Х.Амгаланд өгснийг алдсангүй. Хаалгачийн баруун буланд цохин тооны харьцааг 3:0 болгон холдууллаа. 10-уулаа үлдсэн багт тоглолтын төгсгөлд хашир туршлагатай дасгалжуулагч С.Пүрэвсүх том алдаа гаргасан нь эзэн багт найдварыг үлдээлээ. Хамгаалж байгаад цаг дуусгах гэсэн тактик нь солилцоогоор мэдрэгдсэн. Солилцоогоор орж ирсэн довтлогч Ц.Амарсанааг суулган хамгаалагчийг орууллаа. Энэ шийдвэрийн уршгаар зочин баг хол зөрүүгээр хожих боломжоо салхинд хийсгэсэн. Тоглолтын 84 дэх минутад хамгаалагч 16м-ийн талбайд солилцоогоор орж ирсэн Ц.Амаржаргалыг дэгээдэж унагаасныг шүүгч эргэлзэлгүй 11м-ийн цохилтыг заасан. Бэртлээс эргэн ирсэн Олон Улсын Хэмжээний мастер Д.Лүмбэнгарав боломжийг алдалгүй 1 гоол оруулсан. Улмаар хамгаалж байгаа багийг эзэн баг бөмбөгдөж эхэлсэн. Энэ нь амжилтанд хүрч, шүүгчийн мэдлийн цагт М.Тэлмүүн 25м-ийн зайнаас гайхалтай цохилтыг хийн тооны харьцааг ойртуулан хариу тоглолтод сайхан боломжийг авчирлаа.
|
Д/Д |
Үзүүлэлт |
Улаанбаатар Дээд Сургууль |
Хоромхон |
|
1 |
Хаалганд цохилт |
5 |
11 |
|
2 |
Үүнээс хаалга оносон цохилт |
1 |
4 |
|
3 |
Алдаа |
4 |
7 |
|
4 |
Отон тоглолт |
2 |
1 |
|
5 |
Булангийн цохилт |
1 |
0 |
|
6 |
Бөмбөг эзэмшилт |
55% |
45% |
Хариу тоглолт 2011 оны 9 дүгээр сарын 13-ны 16.00 цагт МХБХ-ны ногоон талбай дээр өрнөнө.
Нөгөө хоёр баг буюу 2 дугаар байраар шалгарсан Хүлэгүүд 3 дугаар байраар шалгарсан FC Ulaanbaatar багтай 2011 оны 9 дүгээр сарын 09-ны 17.00 цагт тоглоно.
Нийслэл лиг тэмцээн эхлээд нийт 192 гоол ороод байна. “Нийслэл лиг” тэмцээний мэргэн буучид:
Х.Амгалан Хоромхон клуб 12 гоол
Ц.Түмэнжаргал Улаанбаатар ДС 10 гоол
Син Чол Жин FC Ulaanbaatar 10 гоол
А.Мөрөн Сэлэнгэпресс 7 гоол
Паул Ебука Хангарьд 7 гоол
Б.Амарбаясгалан FC Ulaanbaatar 6 гоол
Д.Энхтайван Сэлэнгэпресс 6 гоол
Ж.Цацрал FC Ulaanbaatar 6 гоол нар тэргүүлж байна.
Лигийн хагас шигшээ тоглолтууд:
|
2011/09/08 |
Пүрэв |
17.00 |
I-IV |
УЛААНБААТАР ДС |
2:3 |
ХОРОМХОН |
|
2011/09/09 |
Баасан |
17.00 |
II-III |
ХҮЛЭГҮҮД |
: |
FC ULAANBAATAR |
|
2011/09/13 |
Мягмар |
16.00 |
IV-I |
ХОРОМХОН |
: |
УЛААНБААТАР ДС |
|
2011/09/14 |
Лхагва |
16.00 |
III-II |
FC ULAANBAATAR |
: |
ХҮЛЭГҮҮД |
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
loading...



