loading...
Арнольд Палмер (АНУ), 1929 – гольф. PGA Tour-ийн 62 тэмцээнд түрүүлсэн, 7 удаа Major Championships-д түрүүлсэн. Гольфын Алдрын танхимын гишүүн.
Жим Хайнс (АНУ), 1949 – хөнгөн атлетик. Мексикийн олимпийн хоёр алтан медальт. 100 метрийн дэлхийн рекордыг 15 жил эзэмшсэн.
Жо Нуиндайк (Канад), 1966 – хоккей. 2002 оны олимпийн аварга, Стэнлийн цомын нэг бус удаагийн аварга.
Андреас Херцог (Австри), 1968 – хөлбөмбөг. Шигшээ баг, Венийн Рапид, Вердер Бремен багийн хагас хамгаалагч. 1996 оны УЕФА цомын эзэн, Австрийн хошой аварга, 1993 оны Германы аварга.
Гада Шоуа (Сири), 1972 – хөнгөн атлетик. 1996 оны олимпийн 7 төрөлтийн аварга. Сири улсын олимпийн анхны алтан медалийн эзэн.
Бен Уоллес (АНУ), 1974 – сагсан бөмбөг. НБА-ийн аварга, 4 удаагийн улирлын шилдэг хамгаалан тоглогч. 4 удаагийн Бүх Оддын тоглолтонд оролцогч.
Густаво Куэртен (Бразил), 1976 – теннис. Францын нээлттэй тэмцээний олон удаагийн аварга, олон улсын тэмцээний олон удаагийн аварга.
Рамунас Шишкаускас (Литва), 1978 – сагсан бөмбөг. ЦСКА, шигшээ багийн довтлогч. 2003 оны Европын аварга, Евролигийн хошой аварга.
Жереми Тулалан (Франц) 1983 – хөлбөмбөг. Шигшээ баг, Лион багийн хагас хамгаалагч. Францын хошой аварга.
loading...




ben wallace bid 2 neg odor torson yum bn shdee kkk
loading...
Tollulan malaga bagt toglodog
loading...