Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Боруссия Дортмунд, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бундеслиг: Херта Берлин Дортмундыг сөхрүүлэв

GD Star Rating
loading...

Бундеслигийн 5-р тойргын тоглолтонд Борусси  Дортмунд  Херта БСЦ багт 1:2 харьцаатай хожигдлоо. Дортмунд 19 тоглолтын турш өөрийн талбай дээрээ хожигдоогүй дээд амжилтыг Херта Берлин таслан зогсоолоо.

Дасгалжуулагч Юрген Клопын баг тоглолтын турш илүүрхсэн боловч алдарт тоглогч Маркус Бабелийн дасгалжуулсан нийслэл хотын багийн өмнө сөхөрлөө. Дортмундын гол тоглогчдын нэг Марио Гөтце хоёр тоглолтонд оролцох эрхээ хасуулсан нь энэ тоглолтонд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь ойлгомжтой.

Тоглолтын нэгдүгээр үеийн өрнөл Хертагийн талбайн хэсэгт явагдсан бөгөөд хааяа нэг сөрөг довтлох зочдын дайралт Дортмундын хаалганд төдийлөн аюул тарьсангүй.  Дортмундчууд Хертагийн нягт шигүү  хамгаалалтыг нэвтлэх нүх олохгүй байсаар нэгдүгээр үеийг өндөрлүүлсэн юм. Клоп хоёрдугаар үед Илкай Гюндоганы оронд ахмад тоглогч  Антонио да Силваг оруулж тоглолтонд шинэ салхи оруулах алхамыг хийв. Гэвч байдал өөрчлөгдсөнгүй. Харин эсрэгээрээ Хертагийн Рафаэль (50)  сөрөг довтолгоогоор Вайденфеллерийн хаалганд гоолдож Херта тоглолтыг хошуучилж эхлэв. Харин Дортмунд довтолсоор.. Томас Крафтын хаалганд ирсэн аюултай цохилт тухай бүртээ найдвартай хаалтанд орж байлаа.  Тухайлбал Свен Бендерийн алсын цохилт, Маттс Хуммелсийн мөргөлт зэрэг довтолгоонуудыг хааж багаа аварч байв. Юрген Клоп бүх болох арга хэмжээг авч байлаа.  Тэрээр шинэ довтлогч Иван Пересичийг сэлгээгээр оруулав. Мөн урт хугацааны турш гэмтэлтэй байсан өөрийн хайртай тоглогчдын нэг Мохамед Зинданыг оруулж ирэв. Гэтэл Хертагийн анхны булангын цохилтоор Нимаер (81) дахин гоолдож тоо 0:2 боллоо. Цаг өнгөрөх тусам  Дортмунд хүнд байдалд орж, Херта улам өөртөө итгэлтэй тоглолтыг үзүүлж байлаа.. Сэтгэл гонсойсон үзэгчид тоглолт дуусахаас өмнө Сигнал Идуна цэнгэлдэхийг орхиод эхэлсэн байлаа. Цаг дуусахаас өмнөхөн Да Силвагийн дамжуулалтыг Левандовскийн мөргөж оруулсанаар тооны харьцаа 1:2 болов. Гэхдээ Дортмундад тун бага хугацаа үлджээ. Дортмунд бүх хүчээрээ дайрч байсан ч Херта энэ үр дүнг хамгаалж үлдэхийн төлөө бүх хүчээ шавхаж байлаа. Нэмэлт 4 минутын хугацаанд олон дайралтуудыг хийсэн боловч Дортмунд тоог тэнцүүлж чадсангүй. Ингээд хамгийн сүүлд Леверкузенд хожигдсоноос хойш  улирлын турш өөрийн талбай дээрээ хожигдоогүй байсан хар шарууд улирлын хоёрдахь ялагдлаа хүлээллээ.

 

GD Star Rating
loading...
Бундеслиг: Херта Берлин Дортмундыг сөхрүүлэв, 10.0 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Hertha BSC says:

    go hertha bsc…

    GD Star Rating
    loading...
  2. Хэдхэн цагийн өмнө Польшийн Вроцлав хотод болсон боксын үдшийн гол тулаанд Украйн улсын 40 настай боксчин Виталий Кличко Польш улсын 34 настай боксчин Томаш Адамекийг тулааны 10-р үед ТКО-аар буулган авч, мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аваргын цолоо амжилттай хамгааллаа.
    Тулааны бичлэгийг бүтнээр нь байршууллаа.

    GD Star Rating
    loading...
  3. Man United says:

    http://www.facebook.com/groups/253274804699064/ Man United.n fan.uud bwal ene group.d negdeerei.

    GD Star Rating
    loading...
  4. aaa says:

    Фанатуудаа Ливэрпүүл клубын Адам, Суарэзын ханцуйтай Реалмадрид клубын Роналдо,Өзилийн шинэ улирлын өмсгөлүүд зарна. утас 99608189

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: