Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Sumo news

GD Star Rating
loading...

Харүмафүжи яллаа

Токио хотноо эхэлсэн мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн монгол бөхчүүлийн хувьд их хариуцлагатай тэмцээн болно. Бид энэ тэмцээнээр шинэ аварга, арслан өлгийдөн авахаар дээлийнх нь захыг мушгин суугаа билээ. Озэки Харүмафүжи түрүүлэх эс бөгөөс үзүүрлэвэл ёкозүна, сэкивакэ Какүрюү 11, Котошёогикү 12 ялбал арслан цол хүртэнэ.

Тэмцээний эхний өдөр цол горилогчид бүгд ялж, эхний шалгалтаа давлаа. Харүмафүжи Тоёоношимаг, Какүрюү Такэказэг, Котошёогикү Ваканосатог тус тус яллаа. Ёкозүна Хакүхо Оросын Араныг ёрикири мэхээр давсан бол Европын хоёр озэки Барүто, Котоошюү нар өрсөлдөгчдөө барсангүй.

Тэмцээний өмнө хатуу ширүүн барилдлаа хэмээн шүүмжлэлийн бай болж, сэтгүүлч сурвалжлагч шаваад бэлтгэл тухтай хийлгэхгүй байгаа ч Харүмафүжи ямар ч болов ёкозүна болох замаа ялалтаар эхлүүллээ.

***

Африк сүмочтой боллоо

Удахгүй мэргэжлийн сүмод Африк тивийн бөх барилдана. Гэхдээ яг хар Африкаас биш Африкийн хойд хэсэгт орших Египет улсаас ирсэн 19 настай Абдель Рахман сүмогийн Нарүто дэвжээнд бэлтгэл хийн, макүшита зиндааны бөхчүүлтэй 28 барилдахдаа ганцхан ялагдсан нь ояката нарын гайхлыг төрүүлэв. Бэлтгэлийн дараа Рахман “Сүмо бол спорт биш, амьдралын маань нэг хэсэг” хэмээн ярьж, мэргэжлийн сүмод орох хүслээ илэрхийлсэн байна.

189 см өндөртэй, 150 кг жинтэй Рахман сонирхогчдын сүмогоор 2007 оноос хичээллэн, юүтүбэ сайтаас Таканоханагийн бичлэгийг үзэн судалж эхэлсэн гэнэ. Сонирхогчдын дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль авч, хувь Нарүто дэвжээнд орохыг хүссэн ч Нарүто дэвжээ гадаад бөхтэй тул орж чадалгүй өөр дэвжээ хайж эхэлсэн гэнэ.

Аварга биет Рахманыг ояката нар ихэд сонирхосны эцэст Отакэ дэвжээ эгнээндээ элсүүлсэн байна. Энэ дэвжээнд урьд нь орос бөх байсан ч хар тамхины хэргээр халагдсанаас хойш гадаад бөхөөс айдаг хуучтай болоод байсан юм. Рахман визний асуудлаа зохицуулбал 11 дүгээр сараас барилдаж эхлэнэ.

***

Тасалбар зарагдахгүй байна

Өчигдөр Токио хотын “Кокүгикан” ордонд эхэлсэн мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний эхний өдрийн барилдааны тасалбарын гүйлгээ тун муу байлаа гэж Японы хэвлэлүүд мэдээлж байна. Сүмогийн ордны касст 4585 тасалбар үлдсэн нь 1985 онд энэ ордон ашиглалтанд орсоноос хойш эхний өдрийн билет хамгийн муу зарагдсан башёо болон түүхэнд үлдлээ.

Озэки Харүмафүжи ёкозүна, сэкивакэ Какүрюү, Котошёогикү нар арслан цолны төлөө тэмцэх гээд уг нь энэ тэмцээн сүүлийн хэдэн тэмцээнийг бодвол үзэж харах юм ихтэй ч бөхийн хорхойтнууд тэгэж бодоогүй бололтой. Сүмогийн холбооны тасалбар борлуулалт хариуцсан ояката Мацүчияма ояката “Хөлбөмбөг гээд бусад спорт болон өнгөрсөн газар хөдлөлтийн нөлөө байх шиг байна.

Газар хөдлөлтөөс болоод гадаадын жуулчид их цөөрсөн. Гэхдээ тэмцээн өрсөлдөөнтэй сонирхолтой болоод эхэлбэл үзэгчид ирэх байх” хэмээн өөрийгөө тайвшруулсан бол Японы “Юүкан фүжи” сонин “Шинэ цол авахаар гарч ирж байгаа бөхчүүлийг зогсоох үүрэг хүлээсэн ёкозүна Хакүхо бэлтгэл ханаагүй байгаагаас үзэгчид сүмогийн ордонд ирээгүй байж болох. Бөхчүүлийн хамтарсан бэлтгэл дээр Хакүхо Харүмафүжид хоёр дараалан ялагдахад бүгд л харамсан дуу алдаж байсан” гэж дүгнэсэн байна.

GD Star Rating
loading...
Sumo news, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Man United says:

    http://www.facebook.com/groups/253274804699064/ Man United.n fanuud bwal ene group.d negdeerei.

    GD Star Rating
    loading...
  2. shuumj says:

    tanai sait holbombogiin medee medeelel oligtoi oruulahgui yuma ene baidlaarai udahgui unshigchgui bolnodoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: