Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Байер Леверкузен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Челси, Шүгэл дуугарахын өмнө » Шүгэл дуугарахын өмнө: Челси- Байер Леверкузен

GD Star Rating
loading...

Өнөө орой Европын цагаар 20-45 минутаас Европын шилдэг 32 баг оролцсон аваргуудын лигийн улирал  эхлэх гэж байна.  Энэ жил аваргуудын лигт хүч үзэх Премьер лигийн  дөрвөн багийн нэг  Английн 4 удаагын аварга Челси  өөрийн талбай дээр Германы Байер Леверкузен 04 багийг хүлээн авч тоглоно.

Челси “Гайхамшигт дөрвөл” –д бага хугацаа үлдсэн

Оросын тэрбумтан Абрамовичийн санхүүжүүлдэг  Челси  өндөр зэрэглэлийн тоглолтоороо олон жилийн турш ялгарч чадсан шилдэг багуудын нэг. Челсигийн бүрэлдхүүнд“Гайхамшигт дөрөв”  буюу  Фрэнк Лампард, Питер Чех,  Дидьер Дрогба болон Жон Терри гэсэн дөрвөн тоглогч  таван жилийн өмнөөс мөр зэрэгцэн тоглож байгаа билээ. Европын шилдэг дөрвөн тоглогч энэ урт хугацаанд нэг багт тоглосон  нь бас сонирхолтой. Энэ дөрвөн тоглогч нь асар их туршлага, авьяас чадвар,  хосолсон том хүч бөгөөд Челсигийн  зүрх гэж болно . Магадгүй  “Гайхамшигт дөрвөл” –ийн хувьд  өөрсдийн карьертаа  хамгийн сүүлийн удаа  хамтдаа энэ тэмцээнд аваргалах боломж байж болох юм..

Фрэнк Лампард хэдхэн хоногын өмнө болсон шигшээ багийн тоглолтонд гарааны бүрэлдхүүнд багтаагүй. Энэ нь мэдээж түүнд таатай сэтгэгдэл үлдээгээгүй байх. Лампард Болгарын эсрэг хийсэн тоглолтын эхний үеийг  сэлгээний суудлаас үзсэн юм  Тоглолтын хоёрдугаар үед Лампард талбайд сая нэг гарсан. Энэ нь нэг талаар  Фабио Капеллогийн шигшээ багт залуу залгамж халааг бэлдэх  бодлого байсан, нөгөө талаас Фрэнк Лампардын  “Three Lions” дахь карьер хараахан дуусах болоогүй илтгэсэн явдал болсон юм. Харин Челсид Лампард үргэлж талбайд нэг номерийн сонголт хэвээрээ байх болно. Одоогоор  Премьер лигийн  хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байгаа Челсигийн хувьд Байер Леверкузен тийм ч хүчтэй өрсөлдөгчийн тоонд орохгүй байх. Гэхдээ Челсид тоглож байсан Михаэль Баллак хуучин багийнхаа эсрэг тоглохоор ирсэн. Тэд хамтдаа аваргуудын лигийн финалд үлдэж байсан билээ. Лампард Баллакийг асар их хүндэлж буйгаа хэлсэн юм.  Рууд Гуллит, Гуус Хиддинк эсвэл Луиз Филиппе Сколари болон Карло Анчелотти нар шиг нэрд гараагүй  хуучин Порто клубын дасгалжуулагч Андре Виллас Боаш энэ улирлаас Челсиг удирдах болсон . Түүний хувьд улирлын эхнээс л багтаа анхны шинэчлэлээ хийгээд  амжсан юм. Андре Виллас Боаш өнөөдрийн гараанд “Гайхамшигт дөрвөл” –ийн Дрогбагаас бусад тоглогчдыг гаргах төлөвтэй. Мөн шинэ тоглогч Раул Мерейлас болон Хуан Матаг гарааны бүрэлдхүүнд багтаажээ. Мэдээж Челси олны хувьд   тэмцээний гол өрсөлдөгчдийн нэгээр тооцогдож байгаа. Гэхдээ Германаас ирсэн танил биш залуус танил биш тактикаар гайхуулахыг хэн байг гэхэв болгоожлох нь зүйтэй болов уу.

Байер Леверкузенд олон улсын  туршлагатай  тоглогчид цөөн

Германы Бундеслигийн өнгөрсөн улиралд дэд аварга болсон Байер Леверкузен зургаан жилийн дараа аваргуудын лигт дахин оролцож байна.Тэдний  бүрэлдхүүнд шинэ тоглогчид олон ирээгүй ч зарим чухал тоглогчидоо багаасаа явуулсан юм. Тухайлбал багийн гол тоглогчийн нэг Артуро Видалийг Итали руу явуулсан. Мөн дасгалжуулагч Юп Хайнкесийг Фрайбургийг дасгалжуулж байсан Робин Дуттээр сольж авсан билээ.

Леверкузений хувьд залуу тоглогчид олон буйгаас  гадна олон улсын тавцанд тоглосон туршлагатай тоглогчид цөөхөн байгаа нь магадгүй сул тал нь байж болох талтай. Михаэль Баллак хур их туршлагаа ашиглаж багийн залуучууддаа аль болох мэдээллээ хүртээх нь дамжиггүй. Тэрээр Челсигийн тоглогчдын онцлог болоод тактикийн ерөнхий бүтцийг маш сайн мэднэ. Баллак энэ багт хамгийн олон удаа энэ “хүндтэй тайзан”  дээр тоглож байсан бөгөөд Ханно Балич болон Микал Кадлец, Эрин Дердийок мөн Гонзало Кастро зэрэг тоглогчид тус бүртээ хэд хэдэн  удаа аваргуудын лигийн тоглолтонд оролцож байсан аж. Улирлын эхэнд гэмтэлтэй байгаа үндсэн хаалгач Адлерийг орлосон хаалгачид үүргээ хангалттай биелүүлж чадаагүй. Тиймээс Штутгартаас Бернд Лено хэмээх залуу хаалгачийг зээлээр авчирсан юм. Лено Дортмундын эсрэг гайхалтай тоглож ирээдүйн  шилдэг хаалгачдын нэг гэдгээ нотлон харуулсан юм. Леверкузенд энэ жил  ирсэн Андре Шурле шилдэг формтой байгаа  мөн довтлогч Штефан Кийслинг болон Симон Рольфес нарын залуусыг дутуу үнэлж болохгүй.

Дасгалжуулагч Робин Дуттын хувьд өнгөрсөн улиралд хамгийн бага төсөвтэй Фрайбургыг удирдаж 9 –р байрт улирлаа дуусгаж чадсан юм. Түүнийг Фрайбургыг удирдах явцад Байер Леверкузен дасгалжуулагчаар ажиллах санал анх тавьж байлаа. 2005 онд Байер Леверкузен аваргуудын лигт Ливерпүүльтэй тоглох (1:3 харьцаатай хожигдсон) үед одоогийн хамгаалагч Штефан Райнарц бөмбөг зөөдөг хүү байсан бол, хаалгач Бернд Лено С –өсвөрийн багт тоглодог , дасгалжуулагч Робин  Дутт Штутгартын дөрөвдүгээр багтай ажиллаж байжээ.  Тэрээр анх удаа аваргуудын лигт хөл тавьж байгаа дасгалжуулагч юм.

Баллак  залуусдаа “ Челсигийн гараанд нэр бүхий шилдэг тоглогчид байгаа. Мэдээж тэднийг хүндлэх нь зүй ёсны хэрэг , гэхдээ тэднээс айх ямар ч шаардлага байхгүй. Бид зөвхөн хөлбөмбөг л тоглоно” гэж захиж байна.Түүх сөхвөл Леверкузен 2002 онд Баллакийн хамтаар гайхалтай тоглолт үзүүлсээр  финалд шалгарч байсан тохиолдол бий. Магадгүй энэ явдал давтагдахыг үгүйсгэх аргаггүй билээ. Леверкузен айлын талбайд хожигдолгүй тэнцээ авах нь хангалттай юм.

 

 

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө: Челси- Байер Леверкузен, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. aaa says:

    Фанатуудаа Ливэрпүүл клубын Адам, Суарэзын ханцуйтай Реалмадрид клубын Роналдо,Өзилийн шинэ улирлын өмсгөлүүд зарна. утас 99608189

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    za ingeed husen huleesen CL maani ehellee dee ene jil baguud jigedhen bgaa dundaj baguud top zergeleliin baguudtai orsoldohuits hemjeenii huchirheg bolson shiruun orsoldoon bolno doo odoo bol ter bag turuulne gej helehed ert bna CL ehlelees togsgol hurtel hamt baih sportnews-iin hamt olon doo bayrallaa medee medeeleliig turgen shuurhai oruulj bgaarai amjilt husii ta buhend

    GD Star Rating
    loading...
  3. Man United says:

    http://www.facebook.com/groups/253274804699064/ Man United.n fanuud bwal ene group.d negdeerei

    GD Star Rating
    loading...
  4. Reds says:

    Shildeg 4 gechihjee bas, drogba n oron garan, terry n shaldan guya uilanhaa nus, cheh n dylii dymbe bol lampard n hodolgoonii udaashrald orchihson 4 shuude, er n bol lampardiig bnga orovdoj gargaad bgaa bolohleer chelseagiin ovgochuul oligtoi toglohgyi bgaa, aimaar udaan tehuu?!

    GD Star Rating
    loading...
  5. Reddevil says:

    Sunuj bga redsees arai deer bhoo. Gehdee Chelsea hoorhii hol yvahgui bh, hesgeesee asuudalgui garaad daraa ni jinhene asuudal tulgarah biz. germanui bagtau sain toglodog yum gesen haray, anglichuud ni sain togloosoi. Terry, sturidge, ashley eder.

    GD Star Rating
    loading...
  6. Reds--t says:

    Reds новш минь чи Челсигийн 4-н дэргэд бол бөөс юм шүү,ирэх тойрогт наад Челсигийн 4 танай улаан хамартын хэдийн тоосын гөвөөд уйлуулж өгнө шүү тэгээд чи юу ч хэлж чадахгүй өөрөө шоконд ороод орон гарантаж уйлаад дүлий царайлаад хөдөлгөөний удаашралд орно доо

    GD Star Rating
    loading...
  7. hahahaha says:

    deer bichsen nuhuriin commentiig usnhaad tataj untal ineelee haha . terry frogba lamps cheh ene 4iig tegej muulah n arai l iluu yum bish uu ? ugaasaa soccerd neree todoor uldeetsen humuus shuu dee . zugeer l chimeegui bval deershd

    GD Star Rating
    loading...
  8. kop says:

    Chelsea bol munguur l neg yum yavaad bga bag shude…uhsen hadsanii chin olon jiliin tursh yalgarch chadsan bag be heden on be aan heleed uguuch gomochuudaa,oros ah hezee avlaa,urdan n PL-d chelsea gesen bag zugeer dooguur dundaj tuvshnii bag bllaa shude…munguur bugdiig avah gesen n bag,tegeed ch odoo hurtel butehgui l bn ter n..zarim n hugshuruud buur dordoj doroidood.shine zaluuchuud n hugshin udaan bna geed golood bnshudee..tsaan chin aan tsenher gomochuudaa..

    GD Star Rating
    loading...
  9. Blue army says:

    gehdee Lampard ih udaan taaruu togloj bgaa n ynen l dee, 11-ees goal hiij bga, talbai deer bol ergyytsen tolog shig l yavdiimda, raul & essieniig l togluulasai, odoo hogshchuuleese salah tsag boljee, oor chelseag harmaar bn shd, odoo byyr oi gutaad togloltiig n harhaas uur hyrdeg bolson :-(

    GD Star Rating
    loading...
  10. ganaa says:

    Chelsea talbai deeree 2-0 hojison shuu dee

    GD Star Rating
    loading...
  11. gaCalt says:

    Liverpool, MAN U aguu bagyyd gedgiig huleen zuvshuurnu, gehdee PL -d MAN U-g yalj suhruulj chaddag ganc bag ni CHELSEA. Iim bolhoor MAN U giin fanatuud sharalhaj uhchix geed urgelj CHELSEA-g doosh ni hih geh yum. ajiglaad baihad Chelseagiin FANATuud MANUgiin Fanatuudiig uduud bhgui bol bagiig ni neg ih muulaad baidaggui, harin MANU fanatuud joohon yum uzsen zangaragtai baimaar yumaa.

    GD Star Rating
    loading...
  12. dddddd says:

    ter haa baisan kop odoo end yugaa hiij yavnam be ? champions liigiin bagt hojigddogoo medehgui olon doloon yum hutsah yum ? tuuh bol ungursun uy hulbumbugt bol odoo bolj bgaa zuil l chuhal…

    GD Star Rating
    loading...
  13. chelsea says:

    hehe munguur yvj baisan ni unen l dee odoo bol shal uur bag bolj bna doorooshoo zaluuchuudiig gargaj ireed jinhene bag bolj bna.odoo ene jil avraga barag l avah baihaa daa hun zodog tailaahaa tuhuhuur huchee neg udaa gargay gej bodoh bailgui dee.lampard drogba anelka zaza iluu dutuu ugeer yahav buten saind l tiim sain geed baisan manug haray yaaj shivsheg bolohiig ni

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: