loading...

Сербийн теннисчин Новак Жокович анх удаа “US Open” тэмцээний аварга боллоо. Жокович өнгөрсөн удаагын “US Open” тэмцээний аварга Рафаэль Надалийг 4 цаг 9 минутын хугацаанд 6:2, 6:4, 6:7 (3:7), 6:1 харьцаагаар буулган авсан юм. Дэлхийн эрэгтэй теннисчидийн чансааг тэргүүлж яваа Жокович нь 2011 оны “Australiа Open” болон “Wimbledon” тэмцээнүүдэд аваргалсан бөгөөд , Лондонд Надалийн эсрэг финалд шалгарч улмаар түрүүлсэн юм.
Нью-Иорк хотын “Arthur-Ashe” цэнгэлдэхэд 23 500 үзэгчид теннис-гигантуудын гайхалтай тулааныг дөрвөн цаг гаруй хугацаанд шимтэн үзэв. Рафаэль Надал эхний хоёр хэсгийг тус бүр 2:0 –ээр хошуучилсан боловч Жокович төгсгөлд нь илүүрхжээ. Гуравдахь хэсэгт Жокович 6:5 харьцаатай илүү гарсан ч Надал түүнийг Tie-Break-аар хожив. Дөрөвдэх хэсгийн тоглолт эхлэх үеэс Надал тэмцээний эмчээс тусламж авсаны дараа дахин тоглолтондоо орсон юм. Жокович үлдсэн хугацаанд маш хянамгай байж хүчтэй цохилтуудаар Надалийг хүнд байдалд оруулсаар тоглолтыг дуусгажээ. Ийнхүү Жокович 4 дэх удаагаа “Их Дуулга”-д аваргаллаа. Надал 14 удаа хамгийн томд тооцогдох теннисний тэмцээнүүдийн шувтаргын тоглолтонд шалгарч 4 дэхь ялагдлаа хүлээлээ. Рафаэль Надал 900 000 долларын мөнгөн шагнал хүртсэн бол Новак Жокович 2,3 доллар мөн 500 000 долларын нэмэгдэл шагнал авах юм.
Жокович хоёр дахь Их Дуулгаа хүртлээ
loading...




http://www.facebook.com/groups/253274804699064/ Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei
loading...
haha nadal bish djokovic l emchiin tuslamj avsan daa
loading...