loading...
Челси өөрийн талбай дээр Байер Леверкузенийг 2:0 харьцаатай хожлоо. Леверкузен 8 дахь удаагаа Английн талбай дээр хожигдсон тохиолдол болж байна. Челсигийн гоолуудыг Давид Луис 67 дахь минутанд Хуан Мата нэмэлт цагт оруулжээ.
Михаэль Баллак өөрийн 96 дахь Европын цомын тэмцээний өмнө ”Blues”-ийн фенүүдтэй албан ёсоор салах ёс хийв. Тэрбээр 2006-2010 хооронд Челсид тоглож байсан бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө гэмтэл авсанаар энэхүү арга хэмжээ 15 сараар хоцорход хүрсэн юм.
Челсигийн гарааны бүрэлдхүүнд Лампард, Анелка , Терри нар гарсангүй. Тоглолтын гуравдахь минутад Леверкузений Симон Рольфес мөргөж гоолдсон боловч Өмер Топрак алдаа гаргасан тул бөмбөгийг тооцсонгүй. Үүнээс нэг минутын дараа Челсигийн Раул Мерейлешийн гоолыг отон тоглолт хэмээн бас тооцсонгүй. Челси тоглолтын хэмнэлийг хянаж, илүү тоглолтоороо хэд хэдэн боломжыг гаргаж чадав. Харин Леверкузений хаалгач Бернд Лено талбайн эздийн эдгээр боломжуудыг тухай бүрт нь амжилттай хааж байв. Хоёрдугаар үед нөгөө дүр зураг үргэлжилсэн хэвээр байсан бөгөөд Михаэль Баллак 57 дахь минутад Петер Чехийн эсрэг гарч ирсэн ч хуучин багийнхаа хаалгыг мялааж чадсангүй. Нөгөө талд Челсигийн довтолгоог Бернд Лено зогсоосоор байлаа. Михаэль Баллак өөрийн туршлагаар багтаа үнэтэй нэмэр болж байсан. Гэвч хоёрдугаар үед сэлгээгээр сууж, түүнийг талбайг орхисоноос ердөө минут хүрэхгүй хугацааны дараа Фернандо Торресийн дамжуулалтаар Давид Лиус (67) хаалганы баруун буланд цохиж гоолдов. Энэ гоолын дараа Челсигийн тоглолтын хурд саарсан боловч тоглолтыг хянасан хэвээр байсан юм. Леверкузен довтолгоонд ямар ч оновчтой шийдэл олж чадахгүй байсаар дуусав. Нэмэлт цагт мөн л Торресийн дамжуулалтаар Хуан Мата (90+3) гоолдож тоглолтонд цэг тавилаа.
| ЧЕЛСИ – БАЙЕР – 2:0 (0:0) | |
| Челси | Байер |
| Петр Чех | Бернд Лено |
| Бранислав Иванович | Штефан Райнарц |
| Эшли Коул | Омер Топрак |
| Давид Луис (76) | Михал Кадлец |
| Жозе Босингва | Гонсало Кастро |
| Жон Оби Микел | Симон Рольфес |
| Флоран Малуда | Ларс Бендер (80) |
| Рауль Мейрелеш (64) | Михаэль Баллак (66) |
| Фернандо Торрес | Сидней Сэм (73) |
| Хуан Мата | Андре Шюррле |
| Даниэль Старриж (64) | Штефан Кисслинг |
| Сэлгээ | |
| Фрэнк Лэмпард, 64 | Ренато Аугусто, 66 |
| Николя Анелька, 64 | Эрен Дердийок, 73 |
| Алекс, 76 | Ханно Балич, 80 |
|
Шар хуудас |
|
| Фернандо Торрес, 9 | Гонсало Кастро, 38 |
| Давид Луис, 60 | Ларс Бендер, 72 |
| Эрен Дердийок, 74 | |
loading...




http://www.facebook.com/groups/253274804699064/ Man United.n fanuud bwal ene group.d negdeerei.
loading...
torres mata 2 sain bna a
loading...
luiz luiz !!!!!!!! gaihaltai
loading...
P.Cech
B. Ivanovic David Luiz J. Terry A. Cole
J. Mikel R. Meireles
F. Lampard F. Malouda
F. Torres J. Mata
selgee
Hilario Alex Bosingwa Ramires D.Drogba S.Kalou Sturridge
iim bval ch bas yvna da minii bodloor
loading...
manaixan cain baina shvv exlelee caixan tabij chadlaa odoo tsaash yabaad baij de ene bvten caind ebgvi toglolt xvleej baigaa shvv munkhiin orsoldogch MANU alaad og…
loading...
shn toglolt bljeechelsea zugeer selseegeeree togloson bn shde
loading...