loading...
Бундеслиг Премьер лигийн ээлжит тулаанд Дортмунд-Арсенал багууд тус бүр нэг оноо халааслав. Арсенал өөрийн 130 дахь удаагын аваргуудын лигийн тоглолтоо Дортмундын талбай дээр хийлээ. Иван Пересичийн гайхалтай гоолын ачаар Дортмунд хожигдолоос аврагдсан юм.
Дортмундын хувьд 8 жилийн дараа дахин аваргуудын лигт хүч үзэж байгаа анхны тоглолт байлаа. Тийм ч учраас фенүүд Сигнал Идуна Паркийн зүүн жигүүрийг аварга том, гоёмсог титмээр чимсэн байлаа. Шүгэл дуугарсан цагаас эхлэн Дортмунд тоглолтонд илүү давамгайлж байв. Хамгийн эхэлж Кевин Гросскройц , Шинжи Кагава нар тоглолтын салхийг хагалах сайхан боломжуудаа алдав. Дортмунд тоглолтыг бүрэн хянаж, буучид тэдний талбайд довтлох нөхцөл тун ховор байлаа. Дөнгөж нэгдүгээр үеийн төгсөл хэсэгт зочид тоглолтын хэмнэлээ олж эхэлсэн гэж болно. Хэдийгээр Дортмундад илүү боломжуудыг гаргаж чадсан ч Робин фан Персигийн гоолоор Арсенал тун тоглолтыг санамсаргүйгээр хошуучилж эхлэв. Багийн ахлагч Себастьян Келийн бүдүүлэг алдаа буучдын довтлогчыг Вайденфеллерийн эсрэг ганцаараа сугарах боломж олгосон юм.Тоглолтын хоёрдугаар үе эхэлсэний дараа Юрген Клоп сэлгээ хийхээс түр татгалзав. Гэвч Бундеслигийн аварга маань төдийлөн дорвитой довтолгоог үзүүлэхгүй байв. Хамгаалагч Небен Суботич болон Лукас Пишек нар Жервиньог хамгаалж чадалгүй алдав. Жервиньо хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирсэн ч Вайденфеллер 0:2 болох аюулыг зайлуулж чадлаа. Үүний дараа Клоп сэлгээнүүдийг хийж эхлэв. Келийг суулгаж Кубаг оруулж, Гросскройцын оронд довтлогч Пересичийг оруулав. Дортмунд бүх хүчээрээ , метр болгоны төлөө тэмцэж байлаа. Тоглолтын 88 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Дортмундын шинэ довтлогч Иван Пересич маш хүчтэй цохилтоор тооны харьцааг тэнцүүлж чадав.
| БОРУССИЯ Д – АРСЕНАЛ – 1:1 (0:1) | |
| Боруссия Д | Арсенал |
| Роман Вайденфеллер | Войцех Щесны |
| Невен Суботич | Бакари Санья |
| Матс Хуммельс | Пер Мертесакер |
| Лукас Пищек | Лоран Косельни |
| Марсель Шмельцер | Киран Гиббс |
| Себастьян Кель (68) | Микель Артета |
| Марио Гетце | Александр Сонг |
| Кевин Гросскройц (68) | Йосси Бенаюн |
| Свен Бендер | Робин Ван Перси |
| Роберт Левандовски | Тео Уолкотт (76) |
| Шинжи Кагава (85) | Жервиньо |
| Сэлгээ | |
| Якуб Блащиковски, 68 | Эммануэль Фримпонг, 76 |
| Иван Перисич, 68 | Андре Сантос, 86 |
| Мохамед Зидан, 85 | Маруан Шамах, 86 |
|
Шар хуудас |
|
| Марсель Шмельцер, 76 | Бакари Санья, 75 |
| Свен Бендер, 90+4 | |
loading...




http://www.facebook.com/groups/253274804699064/ Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei
loading...
dotmund iluu bnlee
loading...
РеалМадрид клубын Өзил,К.Роналдугийн шинэ улирлын өмсгөлүүд зарна.утас 99608189
loading...
iluu baila geed yahiin arsenal maani sain togolson tentsee bol sain ur dun shuu
loading...
tiimee unuuduriin tentsee bol arsenaliin xuwid sain vr dvn, harin
b.dortmundiin huwid ilvv bag n bsn ch tentschixlee, ene GAN giin commentiig oilgosongvi, arsenal tsentsexiin tuluu toglodog bag bolchixson yumuu, ug n tom bagiin xuwid tentsee bol hojigloos yalgaagvi l bmaar yum, tentsee sain ur dvn geed uursdiiguu taiwshiruulaad bwl hezee ch amjilt gargaxgvi.
loading...
Manchester United zuwhun hojixiin tuluu toglodog bag, tentsee bol hojigdoloos yalgaagvi
loading...
Arsenal buten togloltiin tursh Dortmundiin togloltond orchihson bsaan…yagaad gvel suga yum chin hehehe
Borussia Dortmund iluuu iluu!
loading...
Zvgeeree ene jil bid UEFA-d tvrvvlnee
loading...