loading...
Аваргуудын H хэсэгт учраа таарсан Барселона – АС Милан багуудын тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Камп Ноу цэнгэлдэхэд явагдсан уг тулаан 2 : 2-оор тэнцээгээр өндөрлөлөө. Цаг дуусах хүртэл Каталоны баг 2 : 1-ээр тэргүүл байсан боловч Тиагу Силва 90+2 минутад тэнцээний бөмбөгийг багтаа авчирсан юм.
Барса урьдын адил бөмбөг эзэмшилт, зохион байгуулсан довтолгооны тоогоороо илүүрхлээ. Тэд 75 хувьтай бөмбөгөө эзэмшиж, нийт 22 удаа цохилт хийсний 7 нь хаалга руу чиглэжээ. Харин Миланчуудын цохисон 6 цохилтоос 3 нь хаалга руу чиглэж хоёр гоол оруулжээ.
Талбайн шүүгч Мартин Аткинсон шүглээ үлээгээд ердөө 30 секунд ч өнгөрөөгүй байхад Алешандре Пато довтолгоонд орлоо. Барсагийн хамгаалалтыг сэтэлсэн тэрээр Валдесийг амархан аргалж гоолын салхийг хагалсан юм. Энэ гоол Каталоны багийг багагүй сандралд оруулсан. Гэхдээ талбайн эзэд тоглолтын үлдсэн минутыг давамгайлж өнгөрүүлсэн.
Тэдний удаа дараалсан довтолгоо 36 дахь минутад амжилтанд хүрлээ. Леонел Месси зүүн жигүүрээр довтолгоонд орж хөндлөн дамжуулалт өгөхөд Педро түүнийг нь гүйцээж гоол болгосон.
Үүнээс хойш ч Барсагийнхан довтолсоор байлаа. 39 дэх минутад Иньеста бэртэл аван сэлгээнд сууж Фабрегас талбайд орж ирсэн. Харин Миланаас Кевин-Принс Боатенг бэртсэн тул Массимо Амброзини талбайд орж ирсэн юм.
50 дахь минутад Вилья чөлөөт цохилтоос гоол оруулснаар тэргүүллийг Барса авлаа. Гэвч Барса талбайдаа хожил авах хувьгүй байжээ. 90 дэх минутад Тиагу Силва булангийн цохилтоо ирсэн бөмбөгийг мөргөн тэнцээний бөмбөгийг оруулсан юм. Ийнхүү АС Милан Барсагийн талбайгаас 1 оноотой буцлаа.
![]()
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...




Manai Milan muugui togloj baina lee. Ene ercheeree jaahan az baival Barcag zogsooj chadah bh. Dandaa Barca buh tsom shagnaliig hamaad baival sonirholgui. Messi bhgui bsan bol Barca ch hetsuudne dee.
loading...
hamgiin gol tsum ni messi bish shuu dee. xavi iniesta 2 chin zevuun sdakuud bhku yu hehe
loading...
http://www.facebook.com/groups/253274804699064/ Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei
loading...
Villa-giin goal goyomsog bailaa Milan-iig talbai deer n hojij boloh bailgui dee Iniesta bertdeg muu bna FORZE Barsa
loading...
togloltiig n vzeegvi yum chin yugaa ch bichixew, barca yadargaatai bumbug barix yumaa 75 ch gx shig, bas gaitai dowtlono, yadargaatai hamgaalna, bumbug awaad uguxgvi, yadargaatai hoorondoo damjuulna, bvr durgvi xvrmeer olon damjuulna, gxdee l odoo veiin hamgiin shildeg bag, daanch togloltiin hew mayg n noir xvrmeer.
loading...
http://www.facebook.com/#!/pages/Ac-Milan-Mongolian-Fan-Club/222094417840434 миланы фэнүүд нэгдээрэй
loading...