Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » “Улаанбаатар ДС” лигийн финалд шалгарлаа

GD Star Rating
loading...

Монголын Хөлбөмбөгийн Холбоо “Албан ёсны түнш” АПУ компанитайгаа хамтран зохион байгуулдаг “Нийслэл лиг” тэмцээний 2011 оны аваргын төлөө өрсөлдөх хоёр багийн эхний багийн нэр тодорлоо. Тэд бол Улаанбаатар Дээд Сургуулийн баг байлаа. Хэдийгээр эхний тоглолтондоо 3:2-оор хожигдсон ч Хоромхоны талбай дээр хийх хариу тоглолт 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хэрхэн явагдсаныг та бүхэндээ толилуулъя.


Хагас шигшээ хариу тоглолт.

Хоромхон-Улаанбаатар Дээд Сургууль- 0:2 (0:1) нийлбэр 3:4
Гоол: Б.Буман-Учрал, 39, (0:1), Н.Цэдэнбал, 68, (0:2) пен,

Хоромхон: Б.Мөнхболд, А.Батболд, Г.Амарсанаа, Б.Ган-Очир, Х.Цэнд-Аюуш, Ц.Дарамбаяр, Ж.Саруултоль, (Х.Ананд, 50), Н.Наранболд, Д.Төрбат, Х.Амгалан, (Ц.Амарсанаа, 75), Ч.Пүрэв-Очир,

Улаанбаатар Дээд Сургууль: Ц.Ганбаяр, Н.Цэдэнбал, О.Очбаяр, Д.Лүмбэнгарав, Э.Ганзориг, П.Алтантулга, Г.Батцэнгэл, (Э.Онон, 60), Ц.Амаржаргал, (Н.Адъяа-Амар, 90+1), Л.Мөнгөншагай, М.Тэлмүүн, Б.Буман-Учрал, (Б.Ганзориг, 85)

Шар хуудас: Н.Наранболд 41, Х.Ананд 75,

Талбайн зочдод доод тал нь 2 гоол оруулах амаргүй даалгавар тулгарсан. Өөрийн талбай дээр 3 гоол алдсан тул ийм хүнд даалгавартай орлоо. Бэртэлтэй байсан Олон Улсын Хэмжээний Мастер Б.Буман-Учрал эргэн ирсэн ч торгуулийн улмаас гоолын машин Ц.Түмэнжаргал, хамгаалагч Э.Ганцогтгүйгээр тоглох болсон. Эзэн багийн хувьд 1 гоолын зөрүүтэй хожигдох амар даалгавар байсан. Гол довтлогч Б.Ганболд торгуулийн улмаас өнжихөөс өөр гарааны хамгаалагч нар бүгд байсан тул үзэгчид Хоромхон клубыг дэмжихээр ихээхэн ирсэн байлаа.
Гоол оруулах гол даалгавартай зочин баг тоглолт эхлээд л Хоромхоны хаалга руу бөмбөгдөж эхэлсэн. Хоромхон клуб ч даалгавраа амжилттай биелүүлж, ихээхэн тэсэж байлаа. Тэд зай гарвал сөрөг довтолгоог эхлүүлэх тактик баримталж тоглож байгаа нь илт. Гэвч зочин багийн арын шугам эхний үед найдвартай байлаа. Тоглолтын 39 дэх минутад 11 дугаартай Н.Цэдэнбалын зүүн жигүүрийн гоцлон тоглолт гайхалтай болж, дамжуулалт өгснийг хашир ОУХМастер алдсангүй. Хаалгач Б.Мөнхболдын зүүн талд нь цохиж, гоол орууллаа. Ийнхүү тоглолтын 1 дүгээр үе 1:0 харьцаатай өндөрлөв. Тоглолтын эхний үеийн статистик үзүүлэлтээс харвал тоглолт ямар явагдсан нь та бүхэнд ойлгомжтой болох буй за.

2 дугаар үеийн эхэн мөн л зочин багийн давамгайлал дор өрнөсөн. Тэдэнд ахиад 1 бөмбөг хийх шаардлагатай тул довтолгооныхоо эрчийг сааруулсангүй. Үүний үр дүн ч гарлаа. Тоглолтын 68 дахь минутад солилцоогоор орж ирсэн 21 дугаартай Э.Ононгийн баруун жигүүрийн ганцаарчилсан тоглолт амжилттай болж, эзэн багийн 16-ийн талбайд орж ирсэн. Улмаар тун ухаалаг дамжуулалтыг 12 дугаартай Ц.Амаржаргалд өглөө. Ц.Амаржаргалын солгой хөлийн цохилт 16-ийн талбай дотор хамгаалж байсан 2 дугаартай Д.Төрбатын гаранд хүрсэн. Торгуулийн цохилтыг шигшээ багийн тамирчин Н.Цэдэнбал алдсангүй. Тооны харьцаа 2:0-ээр зочин баг даалгавраа биелүүллээ. Энэ үеэс эхлэн тоглолтын хэмнэл өөрчлөгдөж, эзэн баг довтлох, зочин баг бөмбөг барих тактикт шилжсэн. Улмаар тоглолтын төгсгөл рүү залуу тоглогч 7 дугаартай Н.Наранболдын довтолгоо шигшээ багийн хаалгач Ц.Ганбаярыг айлгаж эхэлсэн. Хаалгачаас ойсон бөмбөгийг дамжуулах гэж байгаад алдах, хаалганд мөргөсөн цохилтыг хаалгач хаах зэргээр эзэн багийн довтолгоо амжилтгүй болсоор цаг дууслаа.
Ийнхүү 2011/05/01-ээс эхэлсэн “Нийслэл лиг” тэмцээний 2011 оны аваргын төлөө өрсөлдөх багийн эхний нэр тодорлоо.

Нөгөө хоёр баг өрсөлдөөн буюу FC Ulaanbaatar-Хоромхон багуудын хариу тоглолт 2011 оны 9 дүгээр сарын 14-ний 16.00 цагт болно.
Нийслэл лиг тэмцээн эхлээд нийт 195 гоол ороод байна. “Нийслэл лиг” тэмцээний мэргэн буучид:

Х.Амгалан Хоромхон клуб 12 гоол
Ц.Түмэнжаргал Улаанбаатар ДС 10 гоол
Син Чол Жин FC Ulaanbaatar 10 гоол
А.Мөрөн Сэлэнгэпресс 7 гоол
Паул Ебука Хангарьд 7 гоол
Б.Амарбаясгалан FC Ulaanbaatar 6 гоол
Д.Энхтайван Сэлэнгэпресс 6 гоол
Ж.Цацрал FC Ulaanbaatar 6 гоол нар тэргүүлж байна.

 

МХБХ-оос завсарлагаанаар үзэгчдийн дундаас азтанг шалгаруулж байгаа бөгөөд өнөөдрийн азтангуудыг Монгол Улсын Шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат тодруулж, хөлбөмбөгийн “Adidas” фирмийн хувцас хэрэглэлийг гардуулан өглөө.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

GD Star Rating
loading...
"Улаанбаатар ДС" лигийн финалд шалгарлаа, 9.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. FC Liverpool says:

    Тэр пенальти өгөх ёсгүй юман дээр өгсөн дөө. Гар хүрээгүй бас 16 гийн шугамны гадаа байсан

    GD Star Rating
    loading...
  2. ch says:

    naad ulaanbaatar deed durguul xac bas selenge press nter chin ugaasaa luivariin baguudshdee

    GD Star Rating
    loading...
  3. mongol says:

    mongolchuudaa fc ulaanbaatar gej yu dongosood bgaan naad neree soli tehuu mongolchuud mongol neree ugii gadnii ner duiraj tenegtehee bolii fc gedegee hasval taarna
    mongolchuud chine ugiin baylagtaishdee

    GD Star Rating
    loading...
  4. mng says:

    xaciin xvlegvvd xvlegvvd xvchtei xaxaxa,xoxchino yondoogvi gulugnvvd,taarsan teneg garuud.xorom-xac 2 zvgeerl togoltson bol neg n yadal finald vldex bsiin.xaciin gulugnvvd tavitsan gulugnvvd ta nar xol yavahgvieee

    GD Star Rating
    loading...
  5. g says:

    har munkhsvh mun vv???

    GD Star Rating
    loading...
  6. guuhii says:

    guuhii yu hiij bgaan be-guuhii aztan bolchihson yum uu?

    GD Star Rating
    loading...
  7. gg says:

    ter hogshin kulkaz hedii boltol ulaanbaataraas mongo avch shuuh gesen yum bol ezengui toosgo ungaamar

    GD Star Rating
    loading...
  8. Sda says:

    Naad aztan bolj bgaa zaluug chin guuhii bish guumii gedeg yum aalzaa. Naad guumii chin 5r horoolold tamaan

    GD Star Rating
    loading...
  9. BB says:

    FC Ulaanbaatar geed olon ulsad toglodog club boloh bailgui dee. Gadniihan haraad l shuud oilgono goyo baigaa biz dee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: