Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » ХАРҮМАФҮЖИ МУЛТАРЧИХАВ УУ

GD Star Rating
loading...

Намрын тэмцээнд түрүүлэх, эс бөгөөс үзүүрлэвэл ёкозүна цол хүртэх байсан озэки Харүмафүжи тэмцээний хоёрдахь өдөр унаснаар аварга болох найдвар нь бараг тасарлаа. Маэгашира цолтонд ялагдсан тул түрүүлэхээс нааш ёкозүна болох зам үгүй юм. Арслангуудыг байсхийгээд унагаж шуугиан дэгдээж, “Арслангийн ангууч” нэр зүүгээд байгаа Окиноүмиг Харүмафүжи цүппаридан дайрч байсан ч харамсалтай нь дохёны захад ирээд ялагдаж орхилоо.

Энэ өдөр арслан болохоор зүтгэж байгаа Монголын бөх Какүрюү ч бас маэгашира цолтонд хоёр дараалан унасан тул арслан болох мөрөөдөл нь замхрах шинжтэй. Барилдааны дараа Харүмафүжи “Хэт яарчихлаа. Уг нь зэрэг унасан гэж бодож байлаа” гэж халагласан бол ояката нар “Ёкозүна болох гэж байгаа хүн маэгашира цолтонд унаж болохгүй. Үлдсэн бүх барилдаанд ялсан ч аварга болох хэцүү дээ” хэмээжээ.

Нагоягийн тэмцээний дараа гуяндаа бага зэрэг гэмтэл аван, бэлтгэл хийж чадаагүй нь нөлөөлсөн биз ээ.

GD Star Rating
loading...
ХАРҮМАФҮЖИ МУЛТАРЧИХАВ УУ, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Zochin says:

    Teneg sumo. Bi durgui

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: