loading...
Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос санаачлан, 4096 бөх барилдуулж Гиннесийн амжилт тогтоох ажлыг эхлүүлсэн. 4096 бөхийг бүртгэх хугацаа маргааш дуусна. МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цогтбаатартай холбогдож, бүртгэлийн явц болон “Монгол бөхийн гайхамшиг” арга хэмжээний талаар тодрууллаа.
-Одоогийн байдлаар хэдэн бөх бүртгүүлээд байна вэ?
-Хоёр хоногийн өмнөх байдлаар 3100 бөх бүртгүүлсэн байна билээ.
-Бүртгэлийн хугацаа 15- нд дуусна. Тэгэхээр үлдсэн богино хугацаанд мянган бөх бүртгүүлж амжих болов уу?
-Энэ сарын 15-ны 18.00 цагт бүртгэлийг зогсооно. Бүртгүүлэхэд хангалттай хугацаа байна. Хотын бөхчүүд бүртгүүлж дууссан. Хөдөөгийн бөхчүүдийг бүртгэж байна. Олон хүн хамруулсан арга хэмжээ учраас зарим нэг нь ирж амжихгүй асуудал гарч магадгүй. Бид энэ эрсдэлийг тооцож, нөөцтэй байх үүднээс 200 бөх илүү бүртгэнэ.
-“Монгол бөхийн гайхамшиг” арга хэмжээнийхээ талаар тодруулаач?
-Арга хэмжээ энэ сарын 17- ны 14.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийнэ. 4096 бөх зодог, шуудгаа өмсөөд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дөрвөн хаалгаар мянга мянгаараа жагсаж орж ирэх юм. Барилдааны нэг, хоёрын даваа 17-22-нд Төв цэнгэлдэхэд болно. Гурвын даваанд үлдсэн 1024 бөх Бөхийн өргөөнд барилдана. Бүртгүүлсэн бөхчүүд нээлтдээ хожимдолгүй ирээрэй.
-Гиннесийн төлөөлөгчид хэзээ ирэх вэ?
-Урд хөршөөс ирэх Гиннесийн төлөөлөгч хэзээ ирэх тов нь одоогоор гараагүй байна. Нээлтэд ирж амжихгүй бол ямар ч байсан энэ сарын 25 буюу барилдаан дуусахаас өмнө ирнэ. Гиннесийн амжилтад бүртгэх журам гэж байдаг юм байна. Тэр журмынх нь дагуу материалаа бүрдүүлээд, баталгаажуулчихна. Ямар ч байсан бид бөхчүүдээ барилдуулж, Гиннесийн амжилтад бүртгэх журмын дагуу 4096 бөх барилдуулсан гэдгээ баталгаажуулж материалаа бүрдүүлнэ.
-Бөх сонирхогчид энэ барил дааныг ямар үнээр үзэх вэ?
-Тасалбарын үнэ 10-15 мянган төгрөг байна.
loading...




ene ginnessin nomond orno gej huurtsugluhiig harahaar vneheer ichih shig boloh wm.buun nairaany tsolton tvrvvldeg ,hvnii tsagiig uyaj vrdeg ene mongol buhiig odoo yaah ve???jaahan uurchilj boldoggvi wm bolob uu???
loading...
ganaa geed chi odoo zailaacheee mongoloo aldsan novsh be.ovloj uldsen zuile hitaduudad aldaad duusaj bhad iim tom ajil sanaachilj zohioj bgaaani baharhuushtai.chamd shig mongoloo gedeggui ot horhoinoos bolj mongol uls mohoj duuslaa.oorin geden shan buh zuilee aldaad duusaj bn.haashaal harna bituu hujaa,gadaaduud,haashaal harna gadaad golog teversen mongol huuhnuud…..
loading...