loading...
Байерн Мюнхен аваргуудын лигийн мөрөөдлийн гараагаа хийж “Шар шумбагчидыг живүүлэв”. Тэд дээд зиндаанд хийж буй 150 дахь тоглолтондоо Испаний Вильяреалийг 0:2 –ээр хожлоо. Үхлийн гэж нэрлэгдээд байгаа буюу А хэсэгт өөрийн талбай дээрээ 11 удаа хожигдоогүй цувралтай байсан Вильяреалийг хожсон нь тэдэнд том амжилт болоод байна.
Тони Кроос тоглолтын 7 дахь минутад Франк Риберийн дамжуулалтаар гоолдож Байерны гайхалтай гарааны эхлэлийг тависан юм.
Тоглолтын эхнээс зочидын зохион байгуулалт сайтай тоглолт талбайн эздийг зөвхөн хамгаалах үүрэгтэй болгож байлаа. Франк Риберигийн өгсөн дамжуулалтыг Тони Кроос нэг хүрэлтээр хүчтэй цохиж Диего Лопесийн хаалганд оруулжээ. Байерн бөмбөгийг илүү эзэмшиж тоглолтыг хянаж байв. Гэвч Вильяреалийн довтолгоо хамгаалалтаас сугарсан Жузеппе Россигийн цохилт хаалгач Мануэль Нойерт хүрээд амжив. Үүнээс тун удалгүй хамгаалагч Даниэль ван Бойтен гэмтлийн улмаас сэлгээнд сууж оронд нь Рафинья гарч ирсэн. Ингээд тэр баруун жигүүрт хамгаалалтын байрыг эзэлж, Жером Боатенг төвийн хамгаалалт руу шилжжээ. Мөн завсарлагаанаар довтлогч Марио Гомесийн бэртэл нь сэдэрсэн тул Нилс Петерсен талбайд гарч иржээ. Хоёрдугаар үе эхэлсэн даруйд Нилс Петерсен анхны боломжоо ашиглаж чадсангүй. Түүнээс хойш Петерсений хаалганд хийсэн хэд хэдэн цохилтыг Лопес амжилттай хаав. Тоглолтын төгсгөл хэсэгт Рафиньяа (76) хамгаалагчийн хууран хаалганд хүчтэй цохиж тооны харьцааг 0:2 болгожээ.
А хэсэг сугалаа
| ВИЛЬЯРРЕАЛ – БАЙЕРН – 0:2 (0:1) | |
| Вильярреал | Байерн |
| Диего Лопес | Мануэль Нойер |
| Матео Мусаччьо | Даниэль Ван Бюйтен (23) |
| Карлос Марчена | Жером Боатенг |
| Кристиан Сапата | Филипп Лам |
| Марио Гаспар | Хольгер Бадштубер |
| Хосе Катала | Франк Рибери |
| Жонатан Де Гузман (72) | Бастиан Швайнштайгер |
| Маркос Сенна (46) | Тони Кроос (81) |
| Бруно Сорьяно | Анатолий Тимощук |
| Нилмар (58) | Томас Мюллер |
| Жузеппе Росси | Марио Гомес (46) |
| Сэлгээ | |
| Рубен Кани, 46 | Рафинья, 23 |
| Марко Рубен, 58 | Нильс Петерсен, 46 |
| Хавьер Камуньяс, 72 | Луис Густаво, 81 |
|
Шар хуудас |
|
| Карлос Марчена, 56 | Анатолий Тимощук, 53 |
| Бастиан Швайнштайгер, 78 | |
loading...




Very nice!!! Next roundad Man Shiity-g budaa bolgooroo!!!
loading...
К.Роналду,Дрогбагын өмсгөлүүд зарна утас 99608189
loading...