Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » Интер ялагдлаа (Аваргуудын лиг B хэсэг)

GD Star Rating
loading...

Италийн алдарт  Интер Милан Аваргуудын лигийн нээлтийн тоглолтоо Туркийн Трабзонспор багтай хийж 1 : 0-ээр ялагдлаа. Жузеппе Меацца цэнгэлдэхэд явагдсан уг тоглолтын цорын ганц гоолыг  Ондрей Челюстка 76 дахь минутад Интерийн хаалганд оруулжээ. Тоглолтын турш Интер 19 удаа цохилт хийсний 7 нь хаалга руу чиглэсэн боловч гоол оруулж чадсангүй. Харин зочин багийнхан хаалга руу чиглэсэн ганц цохилт хийсэн нь гоол болжээ.

Интерийн довтолгоонд Мауро Сарате, Паццини нар хосолсон ч гэсэн  Толга Зенгиний хаалганд гоол хийж чадсангүй. Ийнхүү Дидье Зокорагаас өөр олон улсын туршлагатай тоглогч байхгүй   Трабзонспор эхний тойргийн том сенсаацыг дэгдээлээ. Жьян Пьеро Гасперинигээр удирдуулсан Интер Сери А лигийн улирлын нээлтийн тоглолтонд  4-3-аар Палермод ялагдсан. Тиймээс тэднийг чиглэх шүүмжлэл улам бүр ихэссээр байна.

Харин энэхүү B хэсгийн ЦСКА – Лилль багуудын тоглолт 2 ; 2-оор тэнцжээ. Талбайн эзэн багаар тоглосон Францын Соу, Педретти нар гоолдон тоглолтыг тэргүүлж байсан ч Думбья дараалан хоёр гоол оруулж багтаа тэнцээ авчирсан юм.

 

9 сарын 14. Милан. Стадион “Жузеппе Меацца”.
Шүүгч – Стефан Йоханнессон (Швед).

ИНТЕР – ТРАБЗОНСПОР – 0:1 (0:0)
Челюстка, 76 (0:1).
Интер Трабзонспор
 Жулио Сезар  Толга Зенгин
 Хавьер Дзанетти  Марек Чех
 Лусио  Аркадиуш Гловацки
 Андреа Раноккья  Гирай Каджар
 Жонатан  Ондрей Челюстка
 Юто Нагамото  Серкан Балджи
 Уэсли Снейдер  Дидье Зокора
 Эстебан Камбьяссо  Густаво Колман
 Жоэль Оби (55)  Аланзиньо (64)
 Джампаоло Паццини (55)  Халил Алтынтоп (88)
 Мауро Сарате (77)  Пауло Энрике (74)
 Сэлгээ
 Рикардо Альварес, 55  Марек Сапара, 64
 Диего Милито, 55  Роберт Виттек, 74
 Коутиньо, 77  Айкут Айгюн, 88

Шар хуудас

 Юто Нагамото, 21  Гирай Каджар, 29
 Мауро Сарате, 41  Аланзиньо, 54
   Халил Алтынтоп, 65
   Марек Чех, 66
   

 

 

GD Star Rating
loading...
Интер ялагдлаа (Аваргуудын лиг B хэсэг), 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ;;;; says:

    К.Роналду,Дрогбагын өмсгөлүүд зарна утас 99608189

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: