Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сумо » ХАРҮМАФҮЖИ дахиад л өвдөг шороодов

GD Star Rating
loading...

Мэргэжлийн сүмо бөхийн аки башёд түрүүлэх, эсвэл түрүү бөхтэй дүйцэхүйц амжилттай барилдвал ёкозүна цол хүртэнэ гэгдэж байсан Харүмафүжи дөрөв дэх өдрийн барилдаанд өвдөг шороодлоо. Башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Окиноүмид цүкиотоши мэхээр өвдөг шороодсон тэрбээр өчигдөр зүүн жи гүүрийн маэгашираг тэргүүлж буй Хомашотой барилдаж, ошитаоши мэхээр ялагджээ.

Башё дөнгөж эхлээд хоёр удаа өвдөг шороодсон учраас Харүмафүжид түрүүлэх найдлага бараг үгүй болж байна. Харин Хакүхо болон бусад бөх хэрхэн барилдсанаас түүний хувь заяа шийдэгдэх биз ээ. Дээд зиндаанд барилдаж буй ёкоз үна Хакүхо М.Даваажаргал Ваканосатог ёрикири мэхээр давж, дөрөв дэх даваагаа авсан бол сэкиваки Какүрюү М.Ананд комүсүби Тоёоношимаг ошитаоши мэхээр давжээ.

Мөн Токитэнкү А.Хүчитбаатар Такаяасүг, Асасэкирюү Б.Дашням Таканоямаг тус тус давлаа. Түүнчлэн Кёкүтэнхо Н.Цэвэгням, Тамаваши Б.Мөнх-Оргил нар барилдаж, макүүчи зиндааны хамгийн ахмад бөх Кёкүтэнхо давснаар дөрвөн даваатай болоод байна.

 

GD Star Rating
loading...
ХАРҮМАФҮЖИ дахиад л өвдөг шороодов, 7.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. munkhbat says:

    uu zuv bichechee davsan unasangaa soliod bichsen bhin iim aldaanuudaa hyanaj site deeree tavij bgache

    GD Star Rating
    loading...
  2. Gal says:

    Ooooh muu shalnii alchuur! Barzaichaad

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: