Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Боулинг » Ю.Ганболд боулингийн спортын зэргийн болзол хангалаа

GD Star Rating
loading...

 

Монголын Боулингийн Холбооноос тоглогчдын ур чадварыг сайжруулах,чансааны оноог ахиулах,шинэ залуу тоглогчдын хүрээг тэлэх зорилгоор зохион байгуулдаг зэрэггүй тоглогчдын тэмцээний 3 дах цуврал
“Big Bowling” боллоо.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Б.Ариунзаяа/Big Bowling/ өмнөх сарын амжилтаа бататган,2 дах удаагаа түрүүлсэн бол 6-р сарын лигийн тэмцээний өндөр онооны шагналын эзэн Б.Оргилмаа/B’Zone/ анх удаагаа дэд байрт шалгарч,өмнөх цуврал тэмцээнүүдэд түрүүлж,үзүүрлэсэн Л.Цэцэгсүрэн/ТЭЦ-3/ гурван тэмцээн дараалан эхний байруудад шалгарчээ.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд Ю.Ганболд/Big Bowling/ 172,00 дундаж оноогоор 8-р сарын тэмцээний 3-р байрын амжилтаа ахиулснаар тэргүүн байрт шалгарч,лигийн тэмцээнд үзүүлсэн амжилт,дундаж онооны үзүүлэлтээр боулингийн спортын 2-р зэргийн болзол хангасан байна.

Хамгийн өндөр оноо /196/-г 7-р сарын лигийн тэмцээний дэд зиндааны тэргүүн тоглогч Ц.Батмагнай/ТЭЦ-3/ авчээ.Дараагийн тэмцээн ирэх долоо хоногийн лхагва гаригт зохиогдох бөгөөд спортын 1,2-р зэрэг бүхий бүх тоглогчид оролцох ба шигшээ тоглолтонд шалгарсан тоглогчид нэгдсэн чансааны онооны үзүүлэлтээр бие биенийгээ амлах аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: