Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Онцлох, Чөлөөт бөх » О.Насанбурмаа ДАШТ-ний хошой хүрэл медальтай болж олимпийн эрх авлаа

GD Star Rating
loading...

Турк улсын Стамбул хотод болж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 4 дэх өдөр монголын гурван эмэгтэй бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер О.Бурмаа 63 килограммын жинд ДАШТ-ний хоёр дахь хүрэл медалиа хүртэж Гавьяат тамирчин Д.Нармандах 59 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө барилдаанд дийлджээ.

О.Насанбурмаа мөнгөн медалийн төлөө унгарын бөх  Шастина Марианнатай барилдахдаа хоёрдугаар үед нэг оноогоор хожиж яваад 10 секундын өмнө оноо алдан ялагджээ.

Маргааш эмэгтэйчүүдийн 67 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Банзрагчийн Оюунсүрэн, 72 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцийн Наранчимэг, эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд Гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар нар барилдана.

2011 оны эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ДАШТ-ний дүн

Турк улсын Стамбул хот, IХ сарын 14-18

55 кг

1. Саори Йосида (Япон)

2. Тоня Лунн Вербеек (Канад)

3. Татьяна Лазарева (Украин)

3. Ида Терес Нерелл (Швед)

17. Б.Номин-Эрдэнэ (Монгол)

Б.Номин-Эрдэнэ нэгдүгээр тойрогт грекийн бөх Мария Преволаракийг 1:0, 2:1 онооны харьцаагаар ялж дараагийн тойрогт канадын бөх Тоня Лунн Вербеект 0:5, 0:2 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд ОХУ-ын бөх Мария Гуровад 0:1, 4:4 онооны харьцаагаар ялагдсан. Энэ жинд 41 бөх зодогложээ.

59 кг                           1. Ганна Василенко (Украин)

2. София Маделина Маттссон (Швед)

3. Соня Ахмадли (Азербайжан)

3. Такако Саито (Япон)

            5. Д.Нармандах (Монгол)

            Д.Нармандах нэгдүгээр тойрогт шведийн бөх С.Маттссонд цэвэр ялагдаж дагах барилдаанд туркийн бөх Леала Метинийг 7:1, 1:0 онооны харьцаагаар хүрэл медалийн төлөө барилдаанд японы бөх Такако Саитог 4:4, 0:5, 0:3 онооны харьцаагаар ялагджээ.. Энэ жинд бөх 21 зодогложээ.

63  кг                          1. Каори Ичо (Япон)

2. Шастина Марианна (Унгар)

3. Рихие Жанг (БНХАУ)

3. О.Насанбурмаа (Монгол)

О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт румыний бөх Михаэла Панатийг 1:0, 3:0, хоёрдугаар тойрогт оросын бөх Любовь Волосоваг 1:0, 0:1, 1:0, вэнэсуэлийн бөх Люго Завалаг 1:0, 0:2, 3:3 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд унгарын бөх Шастина Марианнад 2:0, 5:2 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд Ардчилсан Солонгосын бөх Ран Ми Кимийг 1:0, 1:0 онооны харьцаагаар ялжээ. Энэ жинд 45 бөх зодогложээ.

ДАШТ-ний хошой хүрэл медальт,

олон улсын хэмжээний мастер О.Насанбурмаа

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Сонгино хотхонд 1989 онд төрж 73 дугаар дунд сургууль төгсөн 2009 онд ШУТИС-ийн Механик-инженерийн сургуулийн тээврийн удирдлагын менежментийн ангийг дүүргэсэн. 2004 оноос “Замчин” спорт клубт Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2007 онд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн болсон.

2006 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Улсын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд 4 удаа, залуучуудын тэмцээнд 2 удаа, насанд хүрэгчдийн тэмцээнд 4 удаа түрүүлээд байна.

2005 онд Япон улсын Оарай Ибарру хотод болсон Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд 65 кг, 2006 онд Тайланд улсын Бангкок хотод болсон Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд 70 кг-ийн жинд тус тус алтан медаль хүртсэн.

2006 онд Арабын Эмират Улсын Абу Даби хотод болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд, 2005 онд БНСУ-ын Чэжу арал дээр болсон Ази тивийн        залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 67 кг-ийн жинд тус тус хүрэл медаль хүртсэн.

2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон ХҮI наадамд 63 кг-ийн жинд мөнгөн медаль, 2008 онд БНСУ-ын Чежү арал дээр болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 67 кг-ийн жинд мөнгөн медаль, 2004 онд Япон улсын Токио хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 63 кг-ийн жинд хүрэл медаль, 2009 онд БНХАУ-ын Танюань хотод болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын төлөө тэмцээний 63 килограмын жинд мөнгөн медаль авчээ.

2010 онд Азербайжан улсын Баку хотод болсон “Алтан Гран-При” тэмцээнд мөнгөн медаль хүртжээ.

2008 онд Япон улсын Токио хотод болсон ДАШТ-нд эмэгтэйчүүдийн 67 кг-ийн жинд,  2011 онд Турк улсын Стамбул болсон ДАШТ-нд 63 кг-ийн жинд тус тус  хүрэл медаль хүртсэн.

2008 онд Турк улсын Стамбул хотод болсон залуучуудын ДАШТ-нд 67 кг-ийн жинд мөнгөн медаль, 2007 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон залуучуудын ДАШТ-нд 67 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн.

Эцэг нь Л.Очирбат нь Баянхонгор аймгийн Шинэжинст, эх Т.Цэрэндолгор нь Увс аймгийн Хяргас сумын уугуул, төрсөн эгч О.Мягмарсүрэн нь чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер. Айлын 9 хүүхдийн отгон охин

 

 

GD Star Rating
loading...
О.Насанбурмаа ДАШТ-ний хошой хүрэл медальтай болж олимпийн эрх авлаа, 7.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Otgontsetseg yagaad mungun medali awchihaad olimpiin erh awahgui bgaan we bi oilgodoggui ee

    GD Star Rating
    loading...
  2. Отгонцэцэгийн жин нь олимпийн төрөлд ордоггүй юм аа

    GD Star Rating
    loading...
  3. ok says:

    bayarlalaa

    GD Star Rating
    loading...
  4. balzak1213 says:

    51kg jin olimpad baidgui yum aa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: