Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Лондон 2012, Чөлөөт бөх » Чөлөөт бөхийн төрлөөр олимпийн эрхийг хэрхэн авах вэ?

GD Star Rating
loading...

Олон Улсын Бөхийн Төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA), ОУОХ-ноос эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөх нийлсэн нийт 28 жинд 344 тамирчинг олимпийн наадамд хүч үзэхийг зөвшөөрчээ. Нэг жинд нэг улсаас нэг тамирчин барилдах эрхтэй.

Эрэгтэй чөлөөт бөх (7): 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг, 120 кг

Эмэгтэй чөлөөт бөх (4): 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг

Сонгомол (7): 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг, 120 кг

Нийт тамирчид олимпийн эрхийг дөрвөн үе шаттайгаар авна.

1. Дэлхийн аварга шалгаруулахтэмцээн. Туркийн Истанбул хотод болж буй ДАШТ-д олимпийн жингийн эхний зургаан байр эзэлсэн тамирчид олимпийн эрхээ шууд авна. Энэ тэмцээнээс нийт 108 тамирчинд эрх өгнө.

2. Тивийн аварга шалгаруулах тэмцээн. 2012 он гараад тив тус бүр аварга шалгаруулах тэмцээнээ хийнэ. Тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний хоёр байрт орсон тамирчид олимпийн эрх авна. Өмнө нь олимпийн эрхээ авсан оронд эрхийг олгохгүй ба хэрвээ эхний хоёрт орох аваас байр огшооно. Тив тус бүрээс 36 эрхийг олгоно.

3. Олон улсын эрх олгох тэмцээн 1. Эхний гурван байрт орсон эрэгтэй, хоёр байрт орсон эмэгтэйд олимпийн эрхийг олгоно. Нийт 50 тамирчин олимпийн эрхээ энэ тэмцээнээс авна.

4. Олон улсын эрх олгох тэмцээн 2. Эхний хоёр байр эзэлсэн тамирчид олимпийн эрхээ авна. Нийт 36 тамирчин эрхээ авна.

GD Star Rating
loading...
Чөлөөт бөхийн төрлөөр олимпийн эрхийг хэрхэн авах вэ?, 9.2 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: