Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Чөлөөт бөх » Б.Оюунсүрэн мөнгөн медаль хүртэж, бүсгүйчүүд багаараа хүрэл цом хүртлээ

GD Star Rating
loading...

Эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан эхэлсэн эхний өдрөөс л медалийг түүж эхэлсэн манай эмэгтэй чөлөөтийн бүсгүйчүүд өчигдөр сүүлчийн барилдаанаа хийлээ.

Турк улсын Стамбул хотод болж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 5 дахь өдөр монголын 2 эмэгтэй, 1 эрэгтэй бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэн 67 килограммын жинд мөнгөн медаль хүртлээ.

Манай эмэгтэй баг багийн дүнгээр 3 дугаар байр эзэлж хүрэл медаль, цом хүртсэн нь монголын чөлөөт бөхийн төдийгүй нийт спортын түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал боллоо.

Маргааш эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ганзоригийн Мандахнар, 84 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Пүрвээгийн Өсөхбаяр, 96 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Нацагсүрэнгийн Золбоо нар барилдана.

2011 оны эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ДАШТ-ний дүн

Турк улсын Стамбул хот, IХ сарын 14-18

48 кг                                       1. Хитоми Сакамото (Япон)

2. Мария Стадник (Азербайжан)

3. Жилдыз Ешимова-Туртбаева (Казахстан)

3.  Чжао Шаша (БНХАУ)

                                    32. Ц.Энхжаргал (Монгол)

            Ц.Энхжаргал эхний тойрогт ХБНГУ-ын бөх Жаздин Шелльд цэвэр ялагдсан. Энэ жинд 40 бөх зодогложээ.

51 кг                                      1.  Замира Рахманова (ОХУ)

2. Даваасүхийн Отгонцэцэг (Монгол)

3. Ратимат Багомедова (Азербайжан)

3. Анне Мария Жесика (Канад)

Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт азербайжан улсын бөх Ратимат Багомедоваг 2:0, 0:1, 3:0 онооны харьцаагаар, гуравдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Энгельхардт Мелендэрсийг 0:1, 4:0, 4:1 онооны харьцаагаар ялж хэсгийн аваргын төлөө барилдаанд энэтхэгийн бөх Рати Ненаг 7:0, 1:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол хангаж алтан медалийн төлөө оросын бөх Замира Рахмановатай барилдаж 3:2, 5:0, 0:2 онооны харьцаагаар ялагджээ. Энэ жинд 23 бөх зодогложээ.

55 кг                           1. Саори Йосида (Япон)

2. Тоня Лунн Вербеек (Канад)

3. Татьяна Лазарева (Украин)

3. Ида Терес Нерелл (Швед)

17. Б.Номин-Эрдэнэ (Монгол)

            Б.Номин-Эрдэнэ нэгдүгээр тойрогт грекийн бөх Мария Преволаракийг 1:0, 2:1 онооны харьцаагаар ялж дараагийн тойрогт канадын бөх Тоня Лунн Вербеект 0:5, 0:2 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд ОХУ-ын бөх Мария Гуровад 0:1, 4:4 онооны харьцаагаар ялагдсан. Энэ жинд 41 бөх зодогложээ.

59 кг                           1. Ганна Василенко (Украин)

2. София Маделина Маттссон (Швед)

3. Соня Ахмадли (Азербайжан)

3. Такако Саито (Япон)

            5. Д.Нармандах (Монгол)

            Д.Нармандах нэгдүгээр тойрогт шведийн бөх С.Маттссонд цэвэр ялагдаж дагах барилдаанд туркийн бөх Леала Метинийг 7:1, 1:0 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдаанд японы бөх Такако Саитод 4:4, 0:5, 0:3 онооны харьцаагаар ялагджээ.. Энэ жинд бөх 21 зодогложээ.

63 кг                           1. Каори Ичо (Япон)

2. Шастина Марианна (Унгар)

3. Рихие Жанг (БНХАУ)

3. О.Насанбурмаа (Монгол)

О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт румыний бөх Михаэла Панатийг 1:0, 3:0, хоёрдугаар тойрогт оросын бөх Любовь Волосоваг 1:0, 0:1, 1:0, вэнэсуэлийн бөх Люго Завалаг 1:0, 0:2, 3:3 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд унгарын бөх Шастина Марианнад 2:0, 5:2 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд Ардчилсан Солонгосын бөх Ран Ми Кимийг 1:0, 1:0 онооны харьцаагаар ялжээ. Энэ жинд 45 бөх зодогложээ.

67 кг                           1.  Хи Лиошнома (БНХАУ)

2.  Б.Оюунсүрэн (Монгол)

3. Ёшико Иное (Япон)

3. Аделина Мария Грей (АНУ)

Б.Оюунсүрэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт украиний бөх Алёна Макинияг 1:0, 1:0 онооны харьцаагаар, гуравдугаар тойрогт японы бөх Ёшико Иноег 1:0, 2:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол хангаад алтан медалийн төлөө хятадын бөх Хи Лиошноматай барилдаж 1:0, 2:0 онооны харьцаагаар өвдөг шорооджээ. Энэ жинд 14 бөх зодогложээ.

72 кг                           1.  Станка Златёва (Болгар)

2.  Екатерина Букина (ОХУ)

3. Али Сие Бернард (АНУ)

3. Василиса Марзалюк (Болгар)

14. Г.Наранчимэг (Монгол)

            Г.Наранчимэг эхний тойрогт унгарын бөх Кити Годог 1:0, 1:0 онооны харьцаагаар ялж дараагийн тойрогт оросын бөх Е.Букинад цэвэр ялагдаж дагах барилдаанд камеруны бөх Али Аннабел Лаоред 0:6, 1:1 онооны харьцаагаар дийлджээ. Энэ жинд 31 бөх зодогложээ.

Багийн дүн:                          Нэгдүгээр байр         Япон, 57 оноо

Хоёрдугаар байр        Канад, 33 оноо

Гуравдугаар байр    Монгол, 32 оноо

Эмэгтэйчүүдийн ДАШТ-ний 48 килограммын жинд японы бөх Хитоми Сакамото дэлхийн аварга цолыг 8 дахь удаагаа, 55 килограммын жинд японы бөх Саори Йосида дэлхийн аврага цолыг 9 удаагаа,63 килограммын жинд японы бөх Каори Ичо 7 дахь удаагаа, 72 килограммын жинд болгарын бөх Станка Златёва дэлхийн аварга цолыг 4 дэх удаагаа хүртжээ.

55 килограммын жин:          1. В.Лебедев (ОХУ)

2. Радослав Великов (Болгар)

3. Хассан Раними (Иран)

3. Михран Жабирян (Армян)

. Б.Наранбаатар (Монгол)

Б.Наранбаатар эхний тойрогт испанийн бөх Франсиско Санчесийг 3:0, 1:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт иорданы бөх Х.Курша дэвжээнд гарч ирээгүй учир ялалт авч гуравдугаар тойрогт японы бөх Шиничи Юмотод 0:6, 3:5 онооны харьцаагаар дийлджээ. Энэ жинд 55 бөх зодогложээ.

ДАШТ-ний мөнгөн медальт,

олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэн

Банзрагчийн Оюунсүрэн нь 1989 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 2008 онд Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүргийн 77 дугаар дунд сургууль төгсөн МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуульд элсэн одоо гуравдугаар дамжаанд суралцдаг.

2006 оноос “Замчин” спорт клубт Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2008 онд “Хангарьд” спорт клубын тамирчин болсон, 2008 онд чөлөөт бөхийн залуучуудын, 2010 онд үндэсний  шигшээ багийн тамирчин болсон.

2009 онд спортын мастер, 2010 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.

Насанд хүрэгчдийн УАШТ-нд 2 удаа түрүүлээд байна.

2010 онд Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 67 кг-ийн жинд мөнгөн медаль, И.Ярыгиний нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль, 2011 онд Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд мөнгөн медаль, Швед улсад болдог чөлөөт бөхийн уламжлалт “Клиппан хатагтай” олон улсын тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан.

GD Star Rating
loading...
Б.Оюунсүрэн мөнгөн медаль хүртэж, бүсгүйчүүд багаараа хүрэл цом хүртлээ, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. oogii says:

    saihan medee bn aa ene chin Delhiin avargaas shuu dee delhiid bagaaraa 3-r bairand minii eh ornii emegteichuud orloo gej bodhoor l unheer saihaaan saihaan ulam ih amjilt husye.mun baraildaagui bgaa buh buhchuuddee amjilt ta buhniig saihan barildahad n omogshij onoo aldhad n haramsaj tsugtaa l baidag shuu bid chin

    GD Star Rating
    loading...
  2. balzak1213 says:

    bayar hurgie amjilt!!!

    GD Star Rating
    loading...
  3. zoloo says:

    oyunsurendee bayar hurgey.minii egch uneheer mundag shuu.tahiaraa baharhdag shuu.iluu ih amjiltiin ezen bolohiig husie.Nutgiinhaa neriig ulsiinhaa neriig ondort orgoj yawaarai.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: