Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Энэ өдөр түүхнээ » Энэ өдөр түүхнээ – 9 сарын 18

GD Star Rating
loading...

1949 оны энэ өдөр Английн алдарт хаалгач Петер Шилтон мэндэлжээ. Тэрээр хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон тоглолтонд  оролцсон хаалгач хэмээн нэрлэгддэг юм. Мэргэжлийн хөлбөмбөгт 31 жилийг өнгөрүүлэхдээ Шилтон нийт 11 багт тоглож 1005 тоглолтонд оролцсон гайхалтай амжилтыг үзүүлжээ. Английн шигшээд Петер 1970-аас 90-оны хооронд 125 тоглолтонд оролцсон байдаг. Эдгээр жилүүдэд тэрээр нийт 5 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Гурван Арслангуудын хаалгыг манасан байдаг.
***

NBA-гийн алдрын тамхимд багтсан Хорватын сагсан бөмбөгч Тони Кукоч 1968 оны энэ өдөр мэндэлжээ.   1990 оны драфтаар Тони алдарт Чикаго Буллзын эгнээнд шилжсэн юм. Карьерийнхаа туршид  Кукоч  нийт 9,810 оноо авж, 3,119 ашигтай дамжуулалт өгсөн байна. NBA-ийн аваргаар Тони  гурван удаа тодорч байсан. Тодруулбал Чикоа Буллзын хамт 1996, 1997, 1998 онуудад түрүүлж байсан юм. Мөн 1990 онд Югославын шигшээ багийн хамт дэлхийн аварга болж байсан байна. Toni Kukoč
***

Тур де Франс уралдааны 7 удаагийн аварга домогт Ленс Армстронг өнөөдөр 38 насны  төрсөн өдрөө тэмдэглэж байна. 1999 -өөс 2005 оны хооронд Армстронг 7 удаа дугуйн хамгийн нэр хүндтэй тэмцээнд түрүүлж бүх цаг үеийн түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт үзүүлсэн юм. 2009 оны нэг сард Ленс их спортдоо эргэн ирж Астана багийн төлөө уралдах болсон юм. Зүгээр ч нэг оролцох бус энэ жилийн Тур де Франсад 3-р байр эзэлж ясны тамирчин гэдгээ нотолсон юм. Түүний шагналын цуглуулганд 2000 оны Сиднэйн Олимпийн хүрэл медаль байдаг аж.

***
Английн хөлбөмбөгч Сол Кэмпбэл 1974  оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр мэргэжлийн карьераа 1992 онд Тоттенхэм Хотспур багаас эхэлсэн бөгөөд 2001 онд тус багийн заналт өрсөлдөгч Арсенал клубын эгнээнд шилжсэн юм. Үүнээсээ болж Сол нилээдгүй шүүмжлэлд өртөж байсан ажээ. Саяхныг хүртэл тэрээр Портсмут багт тоглож байгаад энэ улиралаас доод лигийн Нос Каунти багийн эгнээнд шилжжээ. Карьерийнхаа туршид Сол Английн премьер лигт  хоёр удаа манлайлж байжээ. Харин Английн шигшээд 1996–2007 оны хооронд 73 тоглолтонд оролцож 1 гоол оруулсан юм.

***

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f1/Ronaldo.jpeg/220px-Ronaldo.jpegБразилийн алдарт хөлбөмбөгч Луйс Назарио Да Лима буюу Роналдо 1976 оны энэ өдөр төрсөн байна. Хөлбөмбөг тоглож эхэлсэн мөчөөсөөө л Роналдo олны анхаарлын төвд оржээ. Түүний гайхалтай ур чадвар, гоолын торгон мэдрэмж нь дэлхий даяар олон сая фентэй болгож, манай гаригийн хамгийн алдартай тоглогчдын нэг болгосон юм. Роналдогийн карьерийнхаа туршид хүртсэн цом, шагналуудаас товч дурьдахад Испаний Ла лигийн 2 удаагийн аварга (2003, 2007), УЕФА-гийн цомын нэг удаагийн ялагч (1998), 2 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна (1994, 2002).  Мөн дэлхийн аваргын түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогчоор Роналдо 15  гоолтой нэрлэгддэг юм.

Скотти Боумен (Канад), 1933 – хоккей.  НХЛ-ийн домогт дасгалжуулагч. 9 удаагийн Стэнлийн цомын эзэн.

Жейсон Гарденер (Их Британи), 1975 – хөнгөн атлетик. 2004 оны олимпийн аварга.

Константин Лукашик (ОХУ), 1975 – буудлага. 1992оны олимпийн аварга.

GD Star Rating
loading...
Энэ өдөр түүхнээ - 9 сарын 18, 6.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    POOOH TODAY CHIN YAMAR OLON AGUU HUMUUS TURUU VE?

    GD Star Rating
    loading...
  2. ogi says:

    hooe Ronaldo delhiin avargiin 15n goal hiisen shte .haanaas huulj bichsen ym bee
    arai ch deee…………………………..

    GD Star Rating
    loading...
  3. Dshn says:

    ronaldo aguu!

    GD Star Rating
    loading...
  4. Tt says:

    Сбн тв-н өглөөний нэвтрүүлгээр яг энэ тэкстийг баа бээгүй уншиж бна лээ. Эндээс хуулж л дээ. Сбн Сол кэмбэлийн тухай уншиж байхдаа патрик виера.н зураг энэ тэр тавьчихсан ч байх шиг хахаха

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: