Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа

GD Star Rating
loading...

Чөлөөт бөхийн ДАШТ-ийн сүүлийн өдөр манай гурван бөх дэвжээнд гарлаа. 66 кг-д 46 бөх зодоглосны дотор ОУХМ Б.Батзориг байв. Тэрбээр эхний даваанд гоц мөргөөд дараа нь Японы бөх, Азийн наадмын аварга Тацүхиро Ёнэмицүд 2:0, 2:2-оор хожигджээ. Гэхдээ япон бөх дараагийн гурван өрсөлдөгчөө хожиж, финалдсан тул түүнд дагаж барилдах боломж олдов.

Улмаар дагах барилдаанд Польшийн А.Собиераг 5:2, 4:0-ээр итгэлтэй буулган авсан ч Азербайжаны Ж.Хасановт 1:0, 7:0-ээр хожигдон Стамбулын дэвжээг орхилоо. Хэрвээ түүнийг ялсан бол олимпийн эрхээ авч, хүрэл медалийн төлөө барилдах байлаа. Түүнчлэн 74 кг-ын П.Өнөрбат Оросын Д.Царгушт 2:0, 1:0-ээр ялагдаж, тэмцээнээ дуусгасан байна. Учир нь түүнийг ялсан орос бөх дараа нь Америкийн Ж.Бурроузд хожигдсон юм.

Хамгийн хүнд буюу 120 кг-д хүч сорьсон ОУХМ Ж.Чулуунбат өчигдөр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байлаа. Тэрбээр эхлээд Оросын бөх Б.Маховт 1:0, 4:1-ээр хожигдсон боловч дагах барилдаанд Армений Р.Басиевийг 0:1, 2:0, 3:0-ээр хожсон. Улмаар олимпийн эрх бүхий тавдугаар байрын төлөө Грекийн бөх, ДАШТ-ий хошой хүрэл медальт Йоаннис Арзоумандисыг 3:0, 4:0- ээр илт давамгай ялснаар эрэгтэй бөхчүүдээс олимпийн анхны эрхийг өөрийн болгосон юм. Түүнтэй хүрэл медалийг булаалдах бөх нь Азербайжаны Жамаладдин Магомедов байсан.

GD Star Rating
loading...
Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. balzak1213 says:

    amjilt!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: