Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Европын сагсанбөмбөг » Испани Европын аварга !

GD Star Rating
loading...

Испаний шигшээ Евробаскет тэмцээний финалд Францыг 98–85-ээр буулган авлаа. Ийнхүү тэд сүүлийн хоёр Европын аваргад манлайллаа.

Жальгирис-Арена ордонд явагдсан финалын тулаанд Испаничууд  тоглолтын турш илүүрхсэн бөгөөд Хуан Карлос Наварро 27 оноо авч багаа тэргүүллээ. Харин Францаас Тони Паркер 26 оноо авсан ч багаа ялагдлаас аварч чадсангүй.
Наворро тоглолтын дараа “Энэ бол түүхэн мөч.  Манайхан цаашаа хэр хол явж чадахыг төсөөлж чадахгүй нь” хэмээлээ.

Гасоль дабль дабль хийж 17 оноо 10 самбар авч Испанийг 1997 оноос хойш дараалан түрүүлсэн анхны баг болгоход чамгүй тус хүргэлээ. “Энэ бол Испаний сагсанбөмбөгийн түүхэн дэх гайхалтай мөч ” хэмээх Лэйкэрсийн од ярилаа.
Наварро хагас шигшээд 35 оноо авсан эрчээрээ сайн тоглосон учраас тэмцээний MVP шагналыг зүй ёсоор гардлаа. Финалд үлдсэн хоёр баг хоёулаа ирэх жилийн Олимпийн эрхээ халаасалж байгаа юм.
Хүрэл медалийн төлөөх тоглолтонд Оросын шигшээ Македоныг 68–72-оор буулган авсан байна.

GD Star Rating
loading...
Испани Европын аварга !, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. storm says:

    Spani iluu bna lee France-chuud yu ch hiij chadaagui gehed bolno Македон l Spani-tai shuruun temtseldsen

    GD Star Rating
    loading...
  2. Zorigoo says:

    Navarro Navarro Navarro ene toglogchiig NBA-d dahiad harahiimsan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: