loading...
Энэ сарын 17-18ны өдрүүдэд Москва, Санкт-Петербург хотын шатарчдын багийн уламжлалт, сонирхолтой халз тулаан болов.Халз тоглолтод баг тус бүрээс, дийлэнх нь 2600-аас дээш чансаатай 10 их мастер 2 өрөгт өрсөлдснөөс Москва хотын баг 11,5:8,5 харьцаагаар энэ удаад ялжээ.Анх 1911 онд эхэлсэн хоёр хотын, 100 жилийн түүхтэй энэ тэмцээн 22 удаа явагдахад Москва хот 11, Санкт-Петербург 8 ялж 3 удаа тэнцэж байжээ.
loading...



