loading...
Австри, Чех улсад зохион байгуулагдсан волейболын ЕАШТ-д Сербийн шигшээ түрүүллээ. Шигшээ тулаанд Балканчууд Италийн багийг 3-1-ийн харьцаатай буулган авснаар түүхэндээ анх удаагаа тивийн аваргаар тодорч байна.
Сербийн волейболчид хагас шигшээ шатанд тэмцээний топ фаворит, дэлхийн лигийн шинэхэн аварга Оросын багийг гайхалтай ширүүн тэмцлийн эцэст шийдвэрлэх тайбрейк-д буулган авснаар аварга болох замаа зассан. Харин тэдний өрсөлдөгч Италийн хувьд тэд 2009 оны тивийн аварга Польшийг 3-0-ээр бут ниргэсэн байлаа. Австрийн нийслэлийн “Винер Штатхалле” ордонд дүүрэн цугласан 10 мянган үзэгч шувтаргын тулааны эхни үед Аппенины хойгийн волеболчдын гала тоглолтын гэрч болж, хөндлөн довтлогч Кристиан Савани тэргүүтэй Италийн шигшээ өрсөлдөгчөө 25-17-гийн харьцаатай төвөггүй буулган авсан байна. Сербүүд ямар ч тоглолтыг эргүүлж чаддагийг Оросын эсрэг тулаан яруу тодоор харуулсан. Игорь Колакович-н баг дараагийн сет-д алдаагаа залруулж, оноогоор тасарч чадсан бөгөөд үүнийгээ эцэс хүртэл хадгалснаар 25-20-оор ялалт байгууллаа. Догшин Иван тэргүүтэй өнөө цагийн дэлхийн шилдэг довтлогчдын нэг Иван Милькович-ийн цохилтуудын ачаар Сербүүд 3-р үед ахин давамгайлж, 12-7-ын харьцаатай тэргүүлж эхэлсэн байна. Италичууд тоог тэнцүүлсэн хэдий ч 23-23 байхад аз эсрэг талыг нь түшч, Балканчууд хоёр оноо дараалан авч чаджээ. 4 дэх сет-ийн төгсгөлд Скуадра Азурра-д тооны харьцааг тэнцүүлэх боломж олдсон ч үүнийг нь Милькович үгүй хийж, улмаар ахин хоёр оноо дараалан авсан байна. Сербийн баг 26-24-ийн харьцаатай ялснаар 3-1-ээр Италийг буулган авч, тусгаар тогтносон түүхэндээ анх удаагаа Европын аваргаар тодорлоо.
Хүрэл медалийн төлөө Орос, Польшийн багууд өрсөлдсөн байна. Аварга болох цорын ганц зорилготой Вен-д хүрэлцсэн ирсэн манай хойд хөршүүд Серб-д ялагдсандаа хэт их сэтгэлээр унасан байсан уу, эсвэл ядарсан уу энэ орой олигтой тоглолт үзүүлж чадсангүй. Эхний үед 25-23-аар ялагдсаны дараа багийн лидер Максим Михайлов санаачлагыг гартаа авч, удаа дараалан оновчтой довтолсоор Оросууд 25-21-ийн харьцаатай хожсон. Гэвч цаашид Михайловоос өөр тоглох сонирхолтой хүн Сборная-гийн эгнээнд байсангүй. Польшийн баг 25-21,25-19-ийн харьцаатай дараалан ялснаар хүрэл медалийн болзол хангалаа. Харин дэлхийн шилдэг волейболын гүрний нэгт тоооцогддог Оросын шигшээ хоёр дахь удаагаа дараалан тивийн тэмцээнээс медалигүй буцаж байна. Энэ багийн цорын ганц тоглогч Михайлов тэмцээний бэлгэдлийн шигшээд багтаж, шилдэг оноо түүгч болон довтлогчийн шагналыг хүртлээ. Харин хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Сербийн багийн лидер Догшин Иван буюу Иван Милькович зүй ёсоор тодорлоо.
loading...




ivan miljkovic volleyballiin serbja tudiigui delhiin amid domog
loading...
odoogoor bol delhiin number 1 bol mihailov bna doo
loading...