loading...
Италийн Серия А-гийн хоёр дахь тойрогт өнгөрсөн улирлын аварга Ас Милан Неаполь-д 3-р байрын шагналт Наполи-гийн талбай дээр зочиллоо. Энэ тулаан Уругвай мэргэн бууч Эдинсон Кавани-гийн гала шоу болон хувирсан байна.
Аварга цолоо хамгаалах улирлаа Лацио-гийн эсрэг зөвхөн тэнцээгээр эхлүүлсэн Россонеричууд энэ удаад домогт Сан-Паоло цэнгэлдэхэд хүчтэй Наполи-гийн талбай дээр зочилсон байна. Ййм хатуу учраатай таарсан Милан-ы дасгалжуулагч Массимилиан Аллегри Ибрахимович, Робиньо, Амброзини, Боатенг, Фламини нарыг орлох үүрэгтэй байсан бол түүний өрсөлдөгч Вальтер Маццари шилдэг бүрэлдэхүүнээ талбайд гаргалаа. Сан-Паоло цэнгэлдэхэд дүүрэн цугласан 77 мянган үзэгч эхний оновчтой довтолгоог удаан хүлээсэнгүй. Гэхдээ тэдний харамсалд зочид гоол оруулсан байна. 12 дахь мин-д Антонио Кассано-гийн дамжуулалтын дараа Ливерпуль-ээс зээлээр ирсэн хагас хамгаалагч Альберто Аквилани гайхалтай мөргөлтөөр багтаа тэргүүлэл авчирлаа. Талбайн эзэд хариуг нь шууд барьж, ганцхан мин-н дараа Эдинсон Кавани тоог тэнцүүлсэн байна. Үүгээр Уругвайн шигшээ багийн довтлогч гала шоу эхэлжээ. Өнгөрсөн улиралд 26 гоолтой Серия А-гийн мэргэн буучдын жагсаалтын 2-т бичигдсэн Кавани эхний үе дуусахад 10 мин дутуу байхад тоны самбар дээр хоёр дахь удаагаа нэрээ гаргасан байна. Энэ удаад түүний нутаг нэгт Гаргано гоолын дамжуулалт өгчээ. Улмаар завсарласны дараа Эль Матадор хочит 24 настай мэргэн бууч Милан-ы хаалгач Кристиан Аббиати-г ахин нэг гомдоосноор улирлын анхныхаа хэт-трик-ийг хийсэн байна. Зочдод тоглолтыг аврах хангалттай цаг үлдсэн ч Кавани ганцаараа тэднийг хүнд цохилтонд оруулж, тоглолт 3-1-ийн харьцаатай өндөрлөж, Милан улирлын анхны ялагдлаа хүлээлээ. Харин Наполи 6 оноотой Лигийг тэргүүлж эхлээд байна. Тэдэнтэй адил оноотой 3 баг байгаа. Тэдгээрийн нэг болох Ювентус энэ амралтын өдөр Сиена-гийн талбай дээр зочилж, Алессандро Матри-гийн оруулсан цорын ганц гоолын ачаар 2 дахь ялалтаа байгууллаа. Удинезе, Фиорентина багуудын тулаанд Серия А-гийн шилдэг мэргэн бууч Антонио ди Натале улирлын хоёр дахь оновчтой цохилтоор гоолын салхийг хагалж, улмаар 29 дэх мин-д Маурисио Исла талбайн эздийн тэргүүллийг бататгасан байна. Зочдод нэр төрийн гоол оруулах ч боломж олдсонгүй. 100 хувийн амжилттай яваа өөр нэг баг Кальяри. Сардины арлынхан дээд зиндаад дэвшин гарч ирсэн Новара-г 2-1-ээр буулган авснаар багийнхаа түүхэн гарааг хийгээд байна. Серия А-гийн энэ тойргийн төв тоглолт болох Интер, Рома-гийн тулаан гоолгүй тэнцээгээр өндөрлөжээ.
loading...




Ireh ulirald ac milan cavanni-g hudaldaj avna, asuudal bhgyi
loading...
niitlelchee ali milaniin taviache garchig deere
loading...
Medeej AC Milan
loading...
interiig hezee neeh milan gedeg blaa dotorhoi l bna sh
loading...
зочинд ac milaniig milan inter milaniig inter gdgiin
loading...
Napoli bol huchtei sain bag Cavani bol gaihaltai gehdee Milan clubiin erleg gedeg ni yu yum zugeer Sain dovtlogch Tom baguud hojigdojil baidag sh dee dandaa hojino gej yu baihav Ene jil Ac Milan dahiad tsom urgunuu ………..
loading...
http://www.facebook.com/groups/253274804699064/ Man United.n fanuud bwal ene groupd negdeerei
loading...
cavannig milan awch chadaxgvi ee, cavanni dor hayj 30 say, milan 30 sayaar toglogch awax bag mun vv, tegeed ch ibra bxd cavannig sonirhohgvi blgvi dee
loading...
милан гэхэд л ойлгомжтой ш. нөгөөх нь байвал интер л гэдэг биз дээ
loading...