loading...
Бундеслигийн 6-р тойрогт Хамбургчууд Мөнхенгладбахад 0:1 харьцаатай хожигдсоны дараа багийн удирдлагууд дасгалжуулагч Михаэль Оннингийг халсан юм. Оннинг 2011 оны 4-р сараас Хамбургийг ерөнхий дасгалжуулагчаар ажилласан бөгөөд нийт 14 тоглолтонд 1 удаа л хожил авсан. Хамбург улирал эхэлснээс хойш ганцхан удаа тэнцэж, 5 тоглолтонд хожигдсон үзүүлэлтээр хүснэгтийн сүүлийн байранд яваа юм. Одоогоор багийн туслах дасгалжуулагч Родольфо Кардосо дасгалжуулагчийн үүргийг түр гүйцэтгэж байна. Иймээс Хамбург шинэ дасгалжуулагчийн эрэлд гарсан. Хамгийн эхний нэр дэвшигч бол тус багийг 2007-2008 онд удирдаж байсан Недерланд дасгалжуулагч Хууб Стивенс юм. Хэрвээ түүнд Хамбургаас ажиллах санал ирвэл хүлээж авхад бэлэн гэж мэдэгджээ. Түүнээс гадна бас нэгэн Недерланд дасгалжуулагчийг Хамбургийн менежер Арнесен багтаа авчирах сонирхолтой байгаа юм. Арнесен өнгөрөгч дөрөвдүгээр сард Марко фан Бастентай уулзаж Хамбургт авчирах санал тавьж байсан гэж Германы “Spiegel” сэтгүүлд бичжээ. Сүүлийн хэд хоногт хуучин танилууд дахин уулзаж зөвлөлдсөн байна. Марко фан Бастен 2006 оны дэлхийн аваргаар Недерландын шигшээ багийг дасгалжуулж байв. Тэрээр 2009 оноос хойш ажилгүй байгаа юм.
Хамбургийн дасгалжуулагчаар дээр дурдагдсан хоёр дасгалжуулагчаас гадна Байерны дасгалжуулагч байсан Луи фан Хааль болон Лоттар Маттеус мөн Отто Рехагель, Кристоф Даум зэрэг нэр хүндтэй эрхэмүүдийн нэр сонсогдож байгаа аж. Мөн Хамбургийн домогт тоглогч Хорст Хрубеш (60) Томас фон Хеесэн (49 ) нарын нэр дурдагдсан байна.
loading...




http://www.facebook.com/groups/253274804699064/ Man United.n fanuud bwal enehuu groupd negdeerei
loading...
Ван Гааль нь дээр дээ. Эд нараас.
loading...
Marco van basten l deer bh daa, hsv bundesligas dood ligeruu unaj bgaagyi tsoriin gants bag bhaa, amjilt hysey! Mash goyo hot bdag
loading...