Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Марадона “Моуриньод Агуерог ав гэж хэлсэн”

GD Star Rating
loading...

Манчестер Ситид тоглож байгаа Серхио Агуерог Реал Мадрид авах боломж байжээ. Өнгөрсөн зун Диего Марадона түүнийг Мадридад авчирахыг Реалд зөвлөж байсан гэнэ.
Агуеро хэрвээ Реалд ирсэн бол Испаний шигшээ болон барсагийн хооронд үүсээд байгаа хүйтэн уур амьсгалыг зөөлрүүлэх байсан хэмээн тэрээр үзэж байна.
Диего Марадонагийн удирдлага дор Дубайн Аль Васль клуб анхны тоглолтоо Этисалалт цомд хийсэн ч 4-3-аар дийлдсэн.
Сүүлд хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Марадона өөрийн хүргэн Серхио Агуеорогийн талаар сонирхолтой зүйлс ярилаа.
 ”Агуеро шиг сайн хүргэнтэй болсон доо би сэтгэл хангалуун байгаа. Түүнийг багтаа авах хэрэгтэй гэж Жосе Моуриньод би хэлж байсан ч миний үгийг аваагүй. Хэрвээ Агуерог авчихсан байсан бол Реал Мадрид одоогийнхоосоо хавьгүй дээр тоглолт үзүүлэх байсан юм. Ялангуяа Барсагийн эсрэг.
 Түүнийг ирснээс хойш Ситигийн тоглолт ямар хурдан сайжирч байгааг харсан байх. Бөмбөгөө хурдтай эзэмшиж, тоглолтыг мэдрэх чадвараараа тэр үнэхээр ялгарч чадаж байна”


23 настай Агуеро өнгөрсөн зун Атлетико Мадридаас Этихад цэнгэлдэх рүү 38 сая фунтээр зарагдсан юм.

GD Star Rating
loading...
Марадона "Моуриньод Агуерог ав гэж хэлсэн", 9.7 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Агуэро Ситид сайн тоглож байгаа ч энэ нь Реалд очсон бол яг адилхан сайн тоглох байсан гэсэн үг биш байхаа.

    GD Star Rating
    loading...
  2. Man United says:

    http://www.facebook.com/groups/253274804699064/?id=287771274582750&notif_t=group_activity Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei

    GD Star Rating
    loading...
  3. Alia says:

    Uul ni Coentraog avsanaas aguero deer bsan yum da gehdee yahav udahgui Neymar irne tghr Kun tgs inges geed martagdana z de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: