Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » Сери А: Интер дахин хожигдлоо

GD Star Rating
loading...

Италийн Сери А эхэлсэн цагаас хойш Интер Милан нэг ч хожил аваагүй байна. Өчигдөр явагдсан 4-р тойргын эхний тоглолтонд Интер Милан  Сери А-д шинээр хөл тависан Новарад 3:1 –ээр хожигдлоо.

Интер Милан  аваргуудын лигт Туркийн дэд аварга Транзонспорт 0:1 –ээр хожигдож  гараагаа таагүй эхлүүлсэн. Тэдний  идвэхгүй  тоглолтын үргэлжлэл Сери А –д мөн хожигдол авчирав. Новаро болон Интерийн хооронд чанарын ялгаа огтхон ч байсангүй. Тоглолт эхэлсэн даруйд Сезарийн хаалганд аюултай довтолгоо ээлж дарааллан иржээ. Интер бөмбөгийг илүү эзэмшиж байсан хэдий ч  довтолгоог эхлүүлэх хурд,  хүчээр дутмаг байсан. Тоглолтын 38 дахь минутад талбайн эзэдийн сөрөг довтолгооны дүнд  Межиорини Сезарийн хаалганд гоолджээ. Зочид бөмбөгийг эзэмшихээс өөр  зүйлгүй ,  харин талбайн эзэд довтолсоор байсан байна. Гасперини тоглолтын хоёрдугаар үед Форлан болон Кастаньос нарыг суулгаж Паццини , Оби нарыг талбайд гаргасан ч байдал өөрчлөгдсөнгүй. Новара хамгаалж тоглох тактик баримталж Интерийн алдааг ашиглан хурдтай сөрөг довтолгоог хийж байлаа. Ингээд тоглолтын төгсгөл хэсэгт Ригони (86)  11 метрийн торгуулийн цохилтоор тоог 2:0 болгожээ. Интерийн нэр төрийн гоолыг Камбьяссо (89) оруулж , нэмэлт цагт Ригони (90+1) хоёрдахь гоолоо хийж тоглолт өндөрлөжээ.

НОВАРА – ИНТЕР – 3:1 (1:0)
 Межиорини, 38 (1:0). Ригони, 86-с торгуулийн цохилт (2:0). Камбьяссо, 89 (2:1). Ригони, 90+1 (3:1).
Новара Интер
 Самир Уйкани  Жулио Сезар
 Паоло Деллафьоре  Лусио
 Андреа Лизуццо  Андреа Раноккия
 Массимо Пачи  Кристиан Киву
 Жузеппе Джемити  Хавьер Дзанетти
 Филиппо Порчари  Юто Нагатомо
 Иван Радованович, 64  Эстебан Камбьяссо
 Марко Ригони  Уэсли Снейдер, 67
 Андреа Маццарини, 68  Люк Кастаньос, 46
 Такаюки Моримото  Диего Милито
 Риккардо Межиорини, 62  Диего Форлан, 46
Сэлгээ:
 Луижи Жорджи, 62  Жампаоло Паццини, 46
 Франческо Марьянини, 64  Жоэль Оби, 46
 Капушу Жеда, 68  Мауро Сарате, 67

Шар, улаан хуудас:

 Паоло Деллафьоре, 62  Кристиан Киву, 28
   Жампаоло Паццини, 60
   Жоэль Оби, 63
   Лусио, 84
   Андреа Раноккия, 85
GD Star Rating
loading...
Сери А: Интер дахин хожигдлоо, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. zochin says:

    eee ene jil ch taamaglahin argagui jil bolj magad yum bnda english-d arsenal italy-d inter 2 maani yatsgaagad l bnda

    GD Star Rating
    loading...
  2. Gasperinig odoo hangalttai harlaa. turuu jil bas ingej ehluulj bsan sh dee daanch dee yu helehev dee

    GD Star Rating
    loading...
  3. zochin 2 says:

    eee ene jil ch taamaglahin argagui jil bolj magad yum bnda англи хэл-d arsenal italy-d inter 2 maani yatsgaagad l bnda

    GD Star Rating
    loading...
  4. jaal says:

    interiin dasgajuulagch halagdsan bna jnhneesee halagdsan

    GD Star Rating
    loading...
  5. orond ni hen tomilogdoh boldoo

    GD Star Rating
    loading...
  6. Man United says:

    http://www.facebook.com/groups/253274804699064/?id=287771274582750&notif_t=group_activity Man United.n fanuud bwal enehuu groupd negdeerei

    GD Star Rating
    loading...
  7. BOB says:

    english jigshigee England geech.haha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: