loading...
1907 – Эжен Макк (Швейцарь), гимнастик. 1928 оны олимпоос хоёр алтан медаль хүртсэн. 1934 онд дэлхийн үнэмлэхүй аварга болсон.
1929 – Сандорт Кошис (Унгар), Унгарын хөлбөмбөгийн алтан үеийн багийн гишүүн. Цюрих, Барселон багуудад хүчин зүтгэж явсан. Унгарын шигшээд 75 тоглож 68 гоол хийсэн довтлогч.
1944 – Иван Бяков (ЗХУ), биатлон. Олимпийн хошой аварга.
1949 – Артис Гилмор (АНУ), сагсан бөмбөг. 6 удаагийн НБА-ийн бүх од. ABA -ийн MVP.
1951 – Валерий Кривов(ЗХУ), волейбол. 1980 оны олмипийн аварга.
1951 – Брюс Арена (АНУ), АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч асан. Өдгөө Лос Анжелес Галакси багийн дасгалжуулагч.
1958 – Александр Кожевников (ЗХУ), хоккей. Олимпийн хошой аварга.
1973 – Осьвалдо Санчез (Мексик), хөлбөмбөг. Сантос Лугано болон Мескикийн шигшээ багийн хаалгач.
1982 – Марат Измайлов (ОХУ), хөлбөмбөг. Локомотив Москва, Спортинг багийн хагас хамгаалагч.
1983 – Фернандо Кавенагги (Аргентин), хөлбөмбөг. Ривер Плэйт, Спартак Москва, Бордо багийн хагас хамгаалагч.
1989 – Светлана Ромашина (ОХУ), усны бүжиг. 2008 оны олимпийн аварга.
loading...




Tar nar hezeenees nba damjuulah ve
er ni damjuulan bizdeee
tegvel denver nuggets betgii martaarai za amjilt hvsei
loading...