Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Сочи-2014, Өвлийн олимпийн наадмууд » “Сочи-2014” Бээжингийн олимпийг дагуулахааргүй төсөвтэй

GD Star Rating
loading...

“Сочи-2014” өвлийн олимпийн XXII наадмыг Зохион байгуулах хорооны ивээн тэтгэгчдээс цуглуулсан орлого одоогоор 1,2 тэрбум “ногоон”-ы босгыг давлаа гэсэн мэдээллийг Оросын хэвлэлүүд цацлаа. Энэ нь Бээжингийн олимпийн төсвөөс даруй 100 гаруй сая ам.доллараар илүү аж. ОУОХ гол орлогоо “Samsung”, “Coca-Cola”, “Visa”… зэрэг байнгын спонсоруудаасаа бүрдүүлдэг бол Сочид үндэсний томоохон корпорациуд нь их хэмжээний мөнгө хаяж буйгаараа онцлог юм.

Тухайлбал “Роснефть” 180, “Мегафон”, “Ростелком” компаниуд тус бүр 130 сая доллар хандивлажээ. Хэдийгээр “Газпром” хамтран ажиллахаас татгалзсан ч энэ нь хятадуудын дээд амжилтыг эвдэхэд саад болохгүй гэсэн үг. Мөн “Сочи-2014” тасалбар борлуулалтаараа цагаан олимпийн рекордыг эвдэж магадгүй нь. “Тасалбар яг одоогийнх шигээ хурдаар зарагдахад л элбэг 160 саяыг олох боломжтой. Тэгээд ч олимп дөхсөн үед үүнээс илүү борлогдох нь тодорхой” гэж шинжээчид дүгнэж байна.

Сонирхуулахад 2002 онд АНУ-ын Солт-Лейк Сити тасалбараас 154 саяыг олж, дээд амжилт тогтоож байжээ. Түүгээр ч барахгүй оросууд дэлхийн ноён оргил Эверестэд олимпийн галыг залсан БНХАУ-аас давж гарахын тулд олимпийн бамбарыг сансарт аялуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: