loading...
Интер Милан сүүлийн 16 жилийн дотор 16 дахь дасгалжуулагчаа “булшилж” байна. Италийн 18 удаагийн аварга Интер албан ёсны 5 тоглолт дарааллан хожил авч чадаагүй тул дасгалжуулагч Жиан Пиер Гаспериниг халхад хүрлээ. Тэрээр Бээжинд явагдсан Супер цомд Интерийг анх удирдаж, АС Миланд 1:2 –ээр хожигдож гараагаа эхэлсэн билээ. Улмаар аваргуудын лигт Туркийн Транзонспорт ялагдаж , Сери А –д хожил авч чадалгүй байсаар халагдлаа.Хамгийн сүүлд Интер Сери А –д дэвшин тоглож байгаа Новарад 3:1 –ээр гутамшигтайгаар хожигдсоны дараа Гаспериниг халах тухай шийдвэр гарч, энэ тухай тус клубын ерөнхийлөгч Массимо Моратти өчигдөр мэдэгдсэн байна. Гасперини энэ оны долдугаар сард Интертэй 2 жилийн гэрээг үзэглээд байсан юм. Италийн хэвлэлүүдэд түүнийг халагдах тухайг энэ мэдэгдэл гарахаас өмнө мэдээллэж байсан ба дараагийн дасгалжуулагчаар Клаудио Раниери , Делио Росси мөн хуучин Атлетико Мадридын дасгалжуулагч Энрике Санчес Флорес, Лиус Фиго нарын нэр дурдагдаж байгаа гэнэ. Италийн батлан хамгаалахын сайд Интерийн үнэнч фэн Игнацио ла Русса , Италийн шигшээ багийн од хаалгач байсан Вальтер Зенгагийн нэрийг санал болгожээ.
loading...




http://www.facebook.com/groups/277616008923267/
interiin fanuud iishee negdeerei
loading...
Анчелотти ажилгүй байгаа даа
loading...
Claudio Ragneiri bolson shd
loading...