loading...
Монголын гимнастикийн холбооны удирдлага Японы Токио хотноо аравдугаар сарын 7-17-нд болох спортын гимнастикийн ДАШТ-д оролцох баг тамирчдаа өчигдөр үдэн гаргалаа. Багийн болон хэрэглэл тус бүрийн эхний найман байрт шалгарсан гимнастикчдад Лондоны олимпийн эрх олгох энэ хариуцлагатай тэмцээнд ҮШБ-ийн тамирчин, залуучуудын олимпийн аварга Г.Эрдэнэболд, М.Энхмөнх, Б.Ичинхорлоо нар дасгалжуулагч Ц.Алтөнтөгс, Ч.Энхтүвшин, багийн ахлагч Гимнастикийн холбооны дэд ерөнхийлөгч, “Урбаник” компанийн захирал Б.Лхагважав, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэн, эмч Ш.Болормаа нарын хамт оролцоно.
Гимнастикчдыг Наран улсыг зорихоос өмнө Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзан амжилт хүссэн юм. Эрэгтэйчүүд хамгийн сүүлд 1993, эмэгтэйчүүд 1999 оны ДАШТ-д оролцож байжээ. Япон орон Г.Эрдэнэболдод тун ээлтэй бөгөөд тэнд болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн түүхтэй. МГХ-ны ерөнхийлөгч Л.Халтар Токиогоос олимпийн эрх авбал 5 сая төгрөгөөр урамшуулах болсон баярт мэдээг дуулгасан. ДАШТ-ийг манай сурвалжлагч Б.Өлзийтогтох газар дээрээс нь сурвалжлах юм.
loading...




ih daruuhan dolgoon ah baile amjilt husie
loading...