Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Хакүхо 20 дахь түрүүндээ ойртсоор

GD Star Rating
loading...

Аки башё өндөрлөхөд дөрөвхөн өдөр үлдээд байна. Башёг уламжлал ёсоор манай аварга Хакүхо өвдөг шороодолгүй тэргүүлсээр. Түүний араас шил даран нэхэж, эхний найман өдөр дараалан давсан Кисеносато үүнээс хойш гурав унаснаар түрүү байрын өрсөлдөөнөөс хасагдав. Өчигдөр Харүмафүжи түүнийг шороодуулж, башёд түрүүлэх ямар хэцүү болохыг мэдрүүлсэн. Өнөөдөр Хакүхо түүнийг хүлээж буй. Уг нь Киненосато энэ башёд олон даваа авах тусам озэки цолд хүрэх зам нь хөнгөрөх юм. Гэвч одоо байдлыг түвэгтэй болгож орхилоо.

Харин Гүржийн бөх Гагамарү эхний өдөр унаснаас хойш 10 дараалан давж, тэргүүлэгчдийн дэд байрт бичигдэж эхэллээ. Өчигдөр тэр бяр ихтэй Барүтог хаясан юм. Түүнчлэн К о т о ш ё о г и к ү , Китатайки гэсэн бөхчүүд есөн д а в а а т а й г а а р аваргыг нэхэж байна. Харүмафүжигийн хувьд долоон өдрийн дараа дөрөв унаж, ёкозүна руу зүтгэх мөрөөдлөө х о й ш л у у л а х а а с аргагүйд хүрсэн. Гэхдээ үүнээс дөрөв дараалан ялснаар ямартай ч кодабан озэки болох аюулыг холдуулав. Өнгөрсөн башёд хоёрхон давж, маэгаширагийн 10 хүртэл шидэгдсэн Кёкүтэнхо өчигдөр Гоэйдог ёрикиригээр орхиж, тавиас дээш хувийн амжилтаа үзүүллээ.

Доод зиндаанд барилдаж буй м о н г о л ч у у д а а с Араваши Э.Дөлгөөн анхаарлын төвд байсан. Макүшитагийн гуравт бичигдсэн тэрбээр тавиас дээш хувийн амжилт үзүүлэхэд дахин цолтой бөх болох юм. Манай хүн уг нь гурав давж, хоёр унаад байсан ч өчигдөр дахин нэг өвдөг шороодсоноор 3-3 боллоо. Одоо сүүлийн барилдаандаа ялахгүй бол сайхан боломжоо алдах юм. Түүнтэй адил цолтны эгнээнд тулж ирээд байсан Азүмарюү дөрөв унаад байгаа нь харамсалтай.

GD Star Rating
loading...
Хакүхо 20 дахь түрүүндээ ойртсоор, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Red Devil says:

    Hakuho amjilt husie! 33 udaa tyryylere gej erooe!!!

    GD Star Rating
    loading...
  2. Man United says:

    http://www.facebook.com/groups/wearereddevils/ Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: