Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Шальке 04 » Шалькегийн дасгалжуулагч Ральф Рангник ажлаа өглөө

GD Star Rating
loading...

Шальке 04 хүнд байдалд ороод байна. Багийн дасгалжуулагч Ральф Рангник эрүүл мэндийн шалтгааны улмаас дасгалжуулагчын ажлаасаа татгалзаж байгаагаа  өнөө өглөө гэнэт мэдэгдсэн байна. Энэ тухай  Шальке 04 багийн босс Клеменс Төннес баталжээ. Тэрбээр “ Үнэхээр тийм гэдгийг баталж , бидэнд  тун гунигтай бас харамсалтай байгааг мэдэгдэж байна ” гэжээ.  Мэргэжлийн түвшинд удаан хугацааны турш  ажилласан Рангникийн бие болон сэтгэл зүй маш их сульдаж ядарсан тул цаашид ажлаа хийх чадваргүй болсон гэжээ. Рангник өөрөө “ Удаан бодож төлөвлөсөний эцэст надад завсарлага хэрэгтэй гэдэг шийдвэрт хүрлээ. Ийм шийдвэр гаргасан нь надад маш хүндээр туссан” гээд  цаашид Шальке 04 -т амжилт гаргахыг хүсжээ. Рангник энэ улирлаас  эхлэн Феликс Магатын орыг залгасан бөгөөд өмнө нь  2004-2005 онд Шальке 04 багийг  удирдаж байсан юм. Тэрбээр тухайн үед тосгоны баг гэж нэрлэдэг  Хоффенхаймыг 2006 оноос дасгалжуулж доод лигээс дэвшүүлж гайхалтай амжилтанд хүргэж байсан билээ.

Ральф Рангникийн гэнэтийн шийдвэр Шалькед хүндхэн цохилт болоод байна.  Одоогоор туслах дасгалжуулагч Сеппо Айхкорн, Маркус Гисдол нар  Бямба гарагт Фрайбургийн эсрэг хийх тоглолтонд багаа удирдахаар болжээ.

GD Star Rating
loading...
Шалькегийн дасгалжуулагч Ральф Рангник ажлаа өглөө, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Man United says:

    http://www.facebook.com/groups/wearereddevils/ Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei

    GD Star Rating
    loading...
  2. SHALKE says:

    RAUL+ SHALKE BOSS> RANGNIK
    Rangnik: – baingiin presing hiij gui… nuguu bagaa shahaj toglo.
    Raul: – Bi vrgelj gvij chadahgvi ene minii togloltiin style bish. Ene nadad tohirohgvi bi yawlaa.
    Shalke boss: – Raul bidend heregtei tvvniig awch vldeh heregtei aldaj bolohgvi.

    GD Star Rating
    loading...
  3. SHALKE says:

    minii bodloor iim sawangiin duuri vrgeljleed bsan. etsest n rangnik zaigaa tawij uguhuur bolson boltoi…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: