loading...
· Лигийн тэмцээн 15 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Нийт 7 аварга баг төрсөн байна. Үүнд:
o Эрчим 6 удаа 1996, 1998, 2000, 2002, 2007, 2008,
o Хангарьд 4 удаа 2001, 2003, 2004, 2010 он
o Дэлгэр 1 удаа 1997 он
o ХОТШ Барс 1 удаа 1999 он
o Хоромхон 1 удаа 2005 он
o Улаанбаатар Дээд Сургууль 1 удаа 2009 он
o FC Ulaanbaatar 1 удаа 2011 он тус тус түрүүлжээ.
· Хамгийн олон жил Лигийн тэмцээнд оролцож байгаа багаар Эрчим, Хангарьд багууд ороод байна. Тэд нийт 15 жил оролцжээ.
· Эрчим баг хамгийн их медаль авчээ. Тэд 6 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль нийт 10 медаль хүртээд байна.
· Дараалсан 6 жил аваргын төлөө өрсөлдсөн нэгэн өвөрмөц багаар Хангарьд баг нэрлэгдлээ. Тэд 2001-2007 онуудад аваргын төлөө өрсөлдөж, 3 алт, 3 мөнгөн медаль хүртсэн байна. (2006 онд Лигийн тэмцээн явагдаагүй)
· Удаах байрт Эрчим баг орсон бөгөөд тэд 1996-2000 онуудад аваргын төлөө өрсөлдөн 3 алт, 2 мөнгөн медаль хүртжээ.
· Анх удаагаа оролцсон жилээ аварга болж байсан 2 баг байдаг байна. 1997 онд Дэлгэр, 2011 онд FC Ulaanbaatar юм. Гэхдээ өмнөх жилдээ Дэлгэр Бизнесийн чөтгөрүүд нэртэйгээр орж байсан бол FC Ulaanbaatar Хараацай клубыг түшиглэн багаа бүрэлдүүлсэн байна.
· 2002 онд цорын ганц удаа 2 багт хүрэл медаль хүртээж байлаа.
· 2007 онд Лигт хамгийн их буюу 9 баг өрсөлдөж байсан бол 2001 онд хамгийн бага 5 баг оролцож байжээ.
· 2011 онд нийт 62 тоглолтод 202 гоол оржээ. 1 тоглолтод дунджаар 3.25 гоол орж, үзэгч хөгжөөн дэмжигчдээ уйдаагаагүй байна.
· Шүүгч нар нийт 34 улаан, 213 шар карт хүртээлээ. Энэ нь 1 тоглолтод 0.54 улаан, 1.05 шар карт олгож байсан үзүүлэлт юм.
· Өөрийн болон хүний нутагт гэсэн үзүүлэлтээр тэмцээн уралдаан явагдлаа. Ингэснээр Орхон аймагт нийт 7 тоглолт зочилсон байна.
· Тойргийн 56 тоглолтод талбайн эзэд 23 тоглолтод хожсон бол талбайн зочид 18 удаа хожсон байна. Нийт 15 тоглолт эвийн гэрээ байгуулжээ.
• хожсон байна. Нийт 15 тоглолт эвийн гэрээ байгуулжээ.
• Талбайн эзэд 103 гоол хийсэн бол зочид 99 гоол оруулжээ.
• Хагас шигшээн 4 тоглолтод талбайн “эздийн сүүл” өөдөө байсангүй. Бүгдэд нь талбайн зочид хожсон байна.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
loading...





Mongoliin mini holbombog ulam sonirholtoi bolno shvv amjilt
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei
loading...