Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Боулинг » Боулингийн шилдгүүдийн тэмцээнд шинэ аваргууд тодров

GD Star Rating
loading...

Монголын Боулингийн Холбооноос спортын 1,2-р зэрэгтэй тоглогчдын ур чадварыг дээшлүүлэх,дундаж онооны үзүүлэлтийг нэмэгдүүлэх,бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор зэрэгтэй тоглогчдын тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын цуврал тэмцээн ”Биг Боулинг” төвд боллоо.

Тэмцээн эхлэхийн өмнө холбооны мэргэжлийн зөвлөлөөс саналыг үндэслэн,2010 оноос эхлэн зохиогдож байгаа сар бүрийн лигийн тэмцээний ангилал тус бүр болон зэрэггүй тоглогчдын тэмцээнд үзүүлсэн амжилт,дундаж ба өндөр онооны үзүүлэлтээр боулингийн спортын 2-р зэргийн болзлыг биелүүлсэн Ю.Ганболд/Big Bowling/,Б.Мөнхтулга/Green Strikes/,Д.Мурат/B’Zone/,С.Ариунжаргал/GreenStrikes/,Л.Цэцэг-
сүрэн/ТЭЦ-3/,Б.Ариунзаяа/Big Bowling/,Ж.Отгонцагаан/Green Strikes/ нарын 7 тоглогчдод зэргийн үнэмлэхийг МБХ-ны ерөнхийлөгч Н.Тамир гардуулж,амжилт хүслээ.

Эмэгтэй тоглогчид урьдчилсан 3 тоглолт хйисний дараа “Биг Боулинг”клубийн 6 тоглогч шигшээд үлдэж,1-р зэрэгтэй тоглогч Х.Өлзийхорол,С.Дэлгэрцэцэг нар чансааны эрэмбээр гоц мөргөв.Тэгшитгэлийн тоглолтонд 1-р зэрэгтэй тоглогч Т.Нансалмаа шинээр зэргийн үнэмлэхээ гардсан Б.Ариунзаяаг амласан боловч хожигдож,Л.Баясгалан,С.Мөнх-Эрдэнэ нар тунаж тоглосноос С.Мөнх-Эрдэнэ ялагчаар тодоржээ.

Шилдэг дөрвийн өрсөлдөөнд туршлагатай тоглогчид болох Х.Өлзийхорол,С.Дэлгэрцэцэг нар нэг клубийн залуу тоглогчиддоо хожигдсноор 3-р байртаагаа эвлэрч үлдлээ.Энэ тэмцээнээс эхлэн олон улсын дүрмийн дагуу бүх тэмцээнд 3-р байранд 2 тоглогчийг шалгаруулж байхаар болсон аж.Тэргүүн байрын төлөө тоглосон тоглогчдоос энэ оны УАШТ-ий мөнгө,хүрэл медальт,1-р зэрэгтэй тоглогч С.Мөнх-Эрдэнэ анх удаагаа түрүүлж,зэрэггүй тоглогчдын сүүлийн хоёр тэмцээнд дараалан түрүүлж,шинээр 2-р зэрэгтэй тоглогч болсон Б.Ариунзаяа үзүүрлэлээ.

Мөн 193 оноо авсан УАШТ-ий мөнгөн медальт,1-р зэрэгтэй тоглогч Л.Баясгалан өндөр онооны шагналын эзэн болов.Эрэгтэйчүүдийн урьдчилсан
3 тоглолтоос Д.Зоригт,Б.Мөнхтулга/хоёул Green Strikes/,Ц.Лхасүрэн,С.Баярхүү,С.Мөнхзул/бүгд Big Bowling/,
Цэв.Батжаргал,С.Батзориг/хоёул Double-X/,Ж.Энхжаргалан/300 club/,Д.Нацагдорж/Мишээл/,Д.Мурат/B’Zone/ нар шилдэг аравт үлдэж,чансааны эрэмбээр эхний 6 тоглогч хийлж,сүүлийн 4 тоглогч тэгшитгэлийн тоглолтонд тоглосноос УАШТ-ий хүрэл медальт,1-р зэрэгтэй тоглогч Ж.Энхжаргалан шинээр зэргийн болзол хангасан залуу тоглогч Б.Мөнхтулгыг амлаж тоглоод 176:189-ийн харьцаагаар ялагдсан бол 2-р зэрэгтэй
тоглогч Д.Нацагдорж,Д.Мурат нар тунаж үлдсэнээс шинээр зэргийн болзол хангасан Д.Мурат 174:147-гийн
харьцаагаар хожсон байна.Шөвгийн наймын тоглолтонд:
/1/ Д.Зоригт/Green Strikes/ 151:146 /15/ С.Мөнхзул/Big Bowling/
/2/ Ц.Лхасүрэн/Big Bowling/ 205:167 /28/ Д.Мурат/B’Zone/
/5/ С.Баярхүү/Big Bowling/ 154:153 /8/ Цэв.Батжаргал/Double-X/
/12/С.Батзориг/Double-X/ 159:153 /24/ Б.Мөнхтулга/GreenStrikes/
Хагас шигшээ тоглолтын дүнг танилцуулбал:
/1/ Д.Зоригт/Green Strikes/ 158:181 /12/ С.Батзориг/Double-X/
/2/ Ц.Лхасүрэн/Big Bowling/ 180:167 /5/ С.Баярхүү/Big Bowling/
УАШТ-ий хошой алтан медальт,лигийн тэмцээний 2 удаагийн аварга,нэгдсэн чансааны тэргүүн тоглогч Д.Зоригт,лигийн тэмцээнд 4 удаа эхний гуравт шалгарсан С.Баярхүү нар 3-р байрт тус тус шалгарчээ.

Түрүү байрын төлөө өрсөлдсөн 2 тоглогчоос 2-р зэрэгтэй тоглогч С.Батзориг 177:170-ын харьцаагаар эхний цуврал тэмцээн болон лигийн тэмцээнд гурвантаа тэргүүлээд байгаа Ц.Лхасүрэнг буулган авч анх удаагаа нэр хүндтэй,чансаа өндөртэй энэ цуврал тэмцээнд торолгүй түрүүлж,бэлтгэл сайтай байгаагаа харууллаа.222 оноо авсан Ц.Лхасүрэн өндөр онооны шагналыг гардлаа.10-р сарын лигийн тэмцээн эхний долоо хоногт уламжлал ёсоор эрэгтэй/дээд болон дэд зиндаа/,эмэгтэй гэсэн 3 ангиллаар зохиогдоно.

GD Star Rating
loading...
Боулингийн шилдгүүдийн тэмцээнд шинэ аваргууд тодров, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: