loading...
И
нтерийн шинэ дасгалжуулагч Клаудио Раньери багийнхантайгаа анхны бэлтгэлээ хийлээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Раньери Интертэй хоёр жилийн гэрээ үзэглэсэн бөгөөд 2013 оны зургаан сар хүртэл ажиллах юм.
Аваргуудын лигт Моуриньогийн удирдлага дор түрүүлснээсээ хойш Интер дөрөв дэх дасгалжуулагчынхаа нүүрийг үзэж байна. Раньеригийн өмнө энэ багийг Жьян Пьеро Гасперини удирдаж байсан юм.
Том багийг удирдаж байгаа дасгалжуулагчаас амжилт хүлээх нь энгийн зүйл. Гэвч Жьян Пьеро Гасперини ингэж чадсангүй.
Сери А лигийн шинэ баг Новарад 3 : 1 –ээр дийлдсэний дараа түүнийг Интер Миланы удирдлага ажлаасаа чөлөөлсөн юм. Түүний удирдлага дор Интер таван тоглолт хийснээс 4-т нь ялагдал хүлээжээ.
Харин түүний орыг залгаж байгаа мэргэжилтэн бол хашир туршлагатай Клаудио Раньери.
59 настай Италийн эрийн тухай мэдээ пүрэв гаригаас эхлэн хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн юм.
Раньери цаг алдахыг хүссэнүй. Анхны бэлтгэлээ ирсэнийнхаа маргааш хийлгэлээ.
Гасперинигийн гурван хамгаалагчтай тоглох тактик төдийлөн амжилтанд хүрээгүй бөгөөд мөн Уэсли Шнайдерийг өөр байрлалд тоглуулахаар хүчилж байлаа.
Мөн тэрээр багийн лидер довтлогч Самуель Это’ог явуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Камерун довтлогч Оросын Анжи Махачкала баг руу явуулсан юм.
Харин шинээр ирсэн Диего Форлан, Мауро Сарате нар юу чаддагаа харуулж амжаагүй л байна.
Раньери сүүлийн 16 сарын хугацаанд Интерт ирсэн 5 дахь дасгалжуулагч болж байна.
Гасперини өнгөрсөн зургаан сард Леонардогийн халааг авч Интерт ирсэн.
Харин Леонардогоос өмнө Рафаель Бенитез энэ багт ажиллаж байлаа. Испани дасгалжуулагч Моуриньог явснаас хойш зургаан сарын турш энэ албыг хашсан билээ.
Раньери энэ оны эхэнд Ромагаас явснаасаа хойш ажилгүй сууж байсан. Гэхдээ тэрээр Испаний Валенсия, Атлетико, Английн Челси багуудад ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн.
Үүнээс гадна Раньери Италийн Наполи, Фиорентина, Ювентус, Рома багуудыг дасгалжуулан ажиллаж байв. Гэвч Ромаг удирдан тааруу амжилт үзүүлсэн учраас өнгөрсөн хоёр сард ажлаасаа халагдсан юм.
Раньери 1999 онд Валенситэй хамт Испаний цомыг авч байсан бол 1996 онд Фиорентина багтай Италийн цомд түрүүлж байжээ.
Өнгөрсөн улиралд Интер лигтээ 2-р байр эзэлж 5 жил дараалан түрүүлээд байсан амжилтаа алдсан.
Энэ амралтын өдөр Интер Болоньяг талбайдаа угтаж авах юм . Харин үүний дараа Оросын ЦСКА Москва багтай аваргуудын лигийн тоглолт хийнэ.
loading...



