loading...
Хойд хөршийн томоохон спорт сайтуудын нэг www. sports.ru, “CLEAR vita ABE”-тай хамтран Оросын сайхан тамирчин бүсгүйг тодруулах санал асуулга явуулсан билээ. Бүтэн сар гаруй үргэжлилсэн уг санал асуулгад теннисчин Мария Шарапова, Мария Киленко, сагсан бөмбөгч Илона Корстин нарын 30 бүсгүй өрсөлдсөнөөс керлингч Анна Сидирова олонхийн саналыг авч тэргүүлэн, боксчин А.Янькова, “Их дуулга”-ын түрүүт Мария Шарапова нар эхний гурван байрт оржээ.
Оросын хамгийн хөөрхөн тамирчин бүсгүйгээр шалгарсан Анна Сидорова 1991 оны хоёрдугаар сарын 6-нд Москвад төрсөн бөгөөд 14 настайгаасаа керлинг тоглож эхэлжээ. Эхэндээ тэрбээр уран гулгалтын дугуйланд явдаг байсан ч хүнд гэмтлийн улмаас “мөсний шагай”-г сонгон хичээллэх болсон гэнэ. 2007 оноос ОХУ-ын шигшээ багийн гишүүн болж, хоёр жилийн дараа дэд ахлагч болсон. Залуучуудын ДАШТ-ий хүрэл, 2011 оны өвлийн Универсиадын мөнгөн медальтай.
ТОП-10
1.Анна Сидорова (керлинг)
2.Анастасия Янькова (бокс, дүрэмгүй зодоон)
3. Мария Шарапова (теннис)
4. Елена Соболева (хөнгөн атлетик)
5. Алена Алехина (цана)
6. Леся Махно (волейбол)
7. Илона Корстин (сагсан бөмбөг)
8. Мария Кириленко (теннис)
9. Дарья Клишина (хөнгөн атлетик)
10. Наталья Фрейдина (авто спорт)
loading...




Дарья Клишина уг нь лаг гоё хүүхэн шд.
loading...
klishina gj sport alhaagaar uralddag mun vv, sport alhaagaar neg goe xvvxen bdg daa, olympoos alt awdag
loading...
Биш ээь тэр чинь Ольга Каныскина байхгүй юу
loading...