Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » Чингэлтэй дүүргийн II, III хорооны багачууд гудамжны хөлбөмбөгөөр нөхөрлөв

GD Star Rating
loading...

МХБХ, 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн секц, “ДМЮ” клубтэй хамтран Чингэлтэй дүүргийн II, III хорооны 11 хүртэлх насны өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд Street Football /гудамжны/ хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах, тус клубийнхны өөрсдийн байгуулсан street football-ийн “Лежендс” талбайд болов.

Энэ удаагийн тэмцээнд нийт 10 багийн /нэг баг 4-6 хүний бүрэлдэхүүнтэй/ 50 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Best Friends” түрүүлж, “Start” удаалж, “Red Bull”, “Smart” хагас шигшээд шалгарсан. Багууд эхний шатанд тав таваараа хоёр хэсэгт хуваагдан тоглож, хэсэг бүрээс хоёр баг цааш өрсөлдөх эрхээ авсан юм. Улмаар хагас шигшээд А1-В2, В1-А2 оноолтоор таарч, ялагчид нь аваргын төлөө өрсөлдсөн. Тэмцээний шилдэг тоглогчоор А.Баттулга /Red Bull/, шилдэг хамгаалагчаар С.Жамбалбавуу /Start/, шилдэг довтлогчоор Б.Батбаяр /Smart/ нар шалгарав.

GD Star Rating
loading...
Чингэлтэй дүүргийн II, III хорооны багачууд гудамжны хөлбөмбөгөөр нөхөрлөв, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: