loading...
Бундеслигийн 7-р тойргын тоглолт Штутгарт- Хамбургын тоглолтоор эхэллээ. Даваа гарагт дасгалжуулагчаа халсан Хамбургчууд туслах дасгалжуулагч Кардосогийн удирдлаган доор анх удаа тоглож, улирлын анхны ялалтаа авч чадлаа. Хамбург хамгийн сүүлд гуравдугаар сарын 19 –нд Көлний эсрэг ялалт авсанаас хойш нэг ч удаа ялаагүй байсан юм. Энэ улиралд ердөө нэг удаа тэнцэж хүснэгтийн хамгийн сүүлийн байрнаас хөдлөөгүй байсан бөгөдд одоо тэд 4 оноотой 17-р байрт Аугсбургийг ардаа орхиод байна. Энэ хар цуврал нь Хамбург клубын түүхэнд байгаагүй муу гараа болсон юм. Дасгалжуулагч Михаэль Оннинг багаас явсанаас хойш хэд хэдэн дасгалжуулагчыг түүний оронд авчирах яриа хэлэлцээрүүд явагдсанаас хуучин Хамбургыг удирдаж байсан Хууб Стивенс хамгийн боломжтой нэр дэвшигчээр тодроод байгаа юм.
Тоглолтын нэгдүгээр үед Штутгартын Мартин Харник (18) гоолдож тоглолтыг талбайн эзэд хошуучилж эхэлжээ. Хоёрдугаар үед Хамбургын тоглолт илт сайжирч Недерланд тоглогч Брума (51)тооны харьцааг тэнцүүлсэнээр тоглолтыг эргүүлэх салхийг хагалжээ. Цаашид тоглолт нь улам хүчтэй болсон Хамбургийн Роберт Теше (67) хожлын гоолыг оруулсанаар анхны 3 оноогоо авлаа.
| ШТУТГАРТ – ХАМБУРГ – 1:2 (1:0) | |
| Штутгарт | Хамбург |
| Свен Ульрайх | Ярослав Дробны |
| Халид Булахруз | Хайко Вестерманн |
| Сердар Таски | Жеффри Брума |
| Франциско Родригес | Слободан Райкович |
| Кристиан Молинаро, 82 | Деннис Аого |
| Вильям Квист | Роберт Теше |
| Здравко Кузманович | Томас Ринкон |
| Кристиан Гентнер, 69 | Жи Гин Лам, 65 |
| Шинжи Оказаки, 76 | Гөкхан Торе |
| Мартин Харник | Сон Хюн Мин, 82 |
| Какау | Младен Петрич, 90+1 |
| Сэлгээ: | |
| Павел Погребняк, 69 | Хосе Паоло Герреро, 65 |
| Тимо Гебхарт, 76 | Ромео Кастелен, 82 |
| Артур Бока, 82 | Давид Яролим, 90+1 |
|
Шар хуудас: |
|
| Какау, 74 | Слободан Райкович, 57 |
loading...




Ashgyi de
loading...
Реалмадрид клубын 11-12 оны ханцуйтай хар өмсгөл зарна утас 99608189
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/?id=290270507666160 Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei
loading...