loading...
Нина Бочарова (ЗХУ), 1924 – спортын гимнастик. 1952 оны олимпийн хоёр алтан медальтай, 1954 оны дэлхийн аварга.
Марк Мидлер (ЗХУ), 1931 – туялзуур сэлэм. Олимпийн хошой аварга, дэлхийн олон удаагийн аварга.
Жон Ох Жин (Солонгос), 1979 – буудлага. 2008 оны олимпийн аварга.
Виктория Пендлтон (Их Британи), 1980 – дугуй. 2008 оны олимпийн аварга.
Йон-Арне Риисе (Норвеги), 1980 – хөлбөмбөг. Шигшээ баг, Монако, Ливерпуль, Рома багийн хамгаалагч. 2005 оны Аваргуудын лигийн аварга, Европын Супер цомын хошой аварга, 2000 оны Францын аварга, 2006 оны Английн цомын аварга.
Дрю Гуден (АНУ), 1981 – сагсан бөмбөг. НБА-ийн Даллас Маверикс багийн тоглогч.
Пол Хэмм (АНУ), 1982 – гимнастик. 2004 оны олимпийн аварга, 2003 оны дэлхийн аварга.
Линдон Фернс (ӨАБНУ), 1983 – усанд сэлэлт. 2004 оны олимпийн аварга.
Рэнди Фоэ (АНУ), 1983 – сагсан бөмбөг. НБА-ийн Миннесота Тимбервульвз багийн тоглогч асан. Одоо Вашингтон Визардс багийн хамгаалагч.
loading...




shar zaluudaa bayar hurgii
loading...
Randy Foye chin odoo LAC-d bgaasht ee….
Drew Gooden odoo MIL Bucksd bgaasht ee…
loading...