loading...
Германы гар бууны төрөлд сүүлийн жилүүдэд хамгийн амжилттай яваа мэргэн бууч Д. Мөнхбаяр нь жад шидэлтийн дэлхийн аварга Штеффи Нериус мөн туялзуур сэлэмний дэлхийн аварга Брита Хайдельман нарын хамтаар Көльн хот дахь Германы Спорт- Олимпийн музейд тухлан ярилцжээ.
RTL- телевизийн хөтлөгч Улрике фон де Гроэбен эдгээр гурван эмэгтэй тамирчинтай спортоо орхисон болоод одоо ч идвэхтэй байгаа тамирчидын талаар, тус музейн байнгын үзмэрүүдийн тухай санал солилцжээ. Д. Мөнхбаяр өөрийн хувийн цуглуулагаас үүний дотор Бээжин 2008 наадмын тэмцээний өмсгөл, дуу намсгагч чихэвч болон өөрийн 2010 оны Мюнхений дэлхийн аваргад амжилттай оролцох үедээ өмсөж байсан хувийн дугаартай өмсгөлийг музейд хүлээлгэн өгсөн байна. Музейн захирал Франк Дюьр ( баруун гар талаас )болон үзмэрийн албаны дарга Вольфганг Левитцкий (зүүн гар талаас ) нар үзмэрүүдийг тун талархалтай хүлээн авчээ.
Германы гар бууны төрлийн хамгийн шилдэг эмэгтэй мэргэн бууч Д.Мөнхбаяр саяхан Герман болон Австри улсуудын урлаг соёл, улс төр, нийгэм , эдийн засаг болон спортод өндөр амжилт гарагасан топ эмэгтэйчүүдийн талаар нийтэлдэг “Who-is-Who” номонд өөрийн намтар нь бичигдсэнд туйлын таатай байгаа юм. Энэ ном нь 2010 оны намар худалдаанд гарсан бөгөөд номонд нийтлэгдсэн намтар түүхүүд олны сонирхолыг үргэлж татсаар байгаа билээ.
Германы Буудлагын Холбооны сайт 2011 оны 9 дүгээр сарын 20
Хэдийгээр Д.Мөнхбаяр Германы иргэн болсон ч энэ нийтлэлийг уншаад монгол хүмүүн бид түүнээр бахархахаас аргагүй. Анх Бээжингийн олимпийн үер Германы ZDF телевизээр түүний шууд ярилцлагыг үзэж суухдаа алс газар суугаа бидэнд урд хожид байгаагүй омогшил төрж билээ. Олон сая хүн амтай тэр дундаа Германы спортын нэг төрөлд хамгийн шилдэг нь хэмээн үнэлэгдэх нь хосгүй амжилт юм. Түүнчлэн “Who-is-Who” номонд өөрийн нэрээ мөнхөлнө гэдэг ховор завшаан билээ. Гавьяат тамирчин Д. Мөнхбаяр эгчдээ spotnews.mn онлайн сэтгүүлийн хамт олноос цаашдын спортын замналдаа улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна !
loading...




aguu hun shuu daanch Germany neriin omnoos toglodog ter ni ymar hamaa bhav huvi hunii asuudal Mongol hun ni l unen hoino
loading...
Monkhbayr bol Mongoliin bukh ue-iin shildeg tamirchdiin neg bilee. Mongol emegtei khun Olympiin ankhnii medal avsan, bas 2 udaa avch boldgiig batalsan,6 olympid daraalan oroltsson geed bukh tamirchdiin ankhniikh ni shuudee. Amjilt khusei Super busgui
loading...