Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг, Манчестер Сити » Шүгэл дуугарахын өмнө: Байерн Мюнхен- Манчестер Сити

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн А хэсэг буюу “үхлийн хэсэг” дэх хоёр шилдэг багийн тулаан өнөөдөр явагдах гэж байна. Бундеслигийн хүснэгтийг тэргүүлэгч Байерн Мюнхен  Английн Премьер лигийн Манчестер Ситиг  Аллианс Аренад хүлээн авч тоглоно.

 

Байерн Мюнхен

Талбайн эзэн Байерн Мюнхен энэ улирлын гараанд  Мөнхеньгладбахтай хийсэн тоглолтонд ганц удаа бүдэрсэнээс хойш дахин хожигдоогүй билээ. Үүнээс хойш тэд албан ёсны долоон тоглолтонд хожиж бөмбөгний харьцаа 21-1 болжээ. Тэдний тоглолтын арга барил сайжирч аварга багийн чансааг харуулж байна хэмээн дүгнэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл лигийн сулхан багуудтай хийсэн тоглолтуудад хялбархан хожил авсан мэт харагдсан боловч багийн ерөнхий төлөв тун чангарсаныг аваргуудын лигт Вильяреалтай хийсэн тоглолт тодорхой харуулсан юм. Түүнчлэн өнгөрсөн хоёр тойргын тоглолтонд Шальке болон Байер Леверкузенийг илт давуу буулган авсан.

Бундеслигийн  хур их туршлагатай хамгийн ахмад дасгалжуулагч Юп Хайнкес Премьер лигийн хоёрдугаарт бичигдэж байгаа Ман Ситигээс  болгоомжлохыг сануулж байна. Байерн Мюнхений хаалгандаа ганцхан гоол алдсан амжилт нь хамгаалалт сайжирсантай холбоотой. Зүүн жигүүрт багийн ахлагч Германы шигшээ багийн ахлагч Филипп Лам , баруун жигүүрт Рафинья нар үргэлж гараанд гарч байгаа бол  төвийн хамгаалалтанд Манчестер Ситигээс ирсэн Жером Боатенг болон Даниель ван Бютен мөн Холгер Бадштубер нар ээлжлэн гарч байгаа билээ. Гэхдээ хамгаалагч Бадштубер өвдсөн тул өнөөдрийн гараанд гарахгүй төлөвтэй байгаа гэнэ.Эдгээр хамгаалалтын тоглогчид болон хагас хамгаалалтын ажилсаг тоглогчид  Тимошук, Лиус Густаво, Бастиан Швайштайгер нарын ачаар өнгөрсөн лигийн тоглолтуудад Мануэль Нойерын хаалганд ердөө 11-хэн цохилт ирсэн юм. Мануэль Нойер өнөөдөр Германы төдийгүй дэлхийн шилдэг хаалгачийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй маргахгүй бизээ. Түүний бодлоор Ман Сититэй хийх тоглолт энэ улирлын хамгийн анхны жинхэнэ шалгуур болно гэж тооцож байна. “ Миний хувьд том сорилт болно гэж бодож байна. Бид өдийг хүртэл манай хамгаалалтыг хүнд байдал оруулах өрсөлдөгчтэй таараагүй. Гэхдээ бид мөн л Ман Ситигийн эсрэг гоол алдахыг хүсэхгүй байна” гэжээ. Байерны довтолгоо өмнөх улиралтай харьцуулбал сайн байгааг дурьдах зүйтэй болов уу. Арьен Роббен гэмтлээс ирсэн эхний тоглолтондоо гоол оруулсан. Гэхдээ бүрэн эдгээгүй учир өнөөдрийн гараанд гарахгүй гэдэг нь тодорхой. Түүнийг тоглолтын явцаас шалтгаалж талбайд гаргах бизээ. Хагас хамгаалалтын гол нуруу Швайнштайгер болон Лиус Густаво чамлахааргүй тоглолтуудыг үзүүлж байгаа. Тэд довтолгоонд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Энэ хоёр тоглогч зай гарвал алсаас тун хүчтэй цохилтуудыг хийдэг билээ. Рибери зүүн жигүүрийн довтолгоонд тоглох бөгөөд баруун жигүүрт Мюллертэй байраа сэлгэж бас чаддаг. Ерөөсөө энэ хоёр тоглогч нь талбайн аль ч хэсэгт дүүлээд очих чадвартай. Тони Кроос бол Юп Хайнкесийн дуртай тоглогч. Тийм ч учраас томоохон итгэл хүлээж талбайд гардаг. Довтолгоонд одоогоор Бундеслигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж яваа Марио Гомес тоглох болно. Гомесийг тогтоон барих амаргүй. Ялангуяа хоёрдугаар давхарт өндөр нуруугаа сайн ашиглаж чаддаг. Мөн сар гаруй бэртэлтэй байсан довтлогч Ивица Олич тоглоход бэлэн болсон гэж мэдэгдэж байна.

Манчестер Сити

Манчестер Сити  буюу “Ситизен” –үүд  бол Английн Премьер лигийн аваргын төлөө өрсөлдөх хамгийн хүчтэй баг төдийгүй аваргуудын лигийн энэ улирлын “битүү морь”   гэж нэрлэгдээд байгаа юм. Энэ баг нь Премьер лигийн уламжлалт багуудаас анхлан гадаадын томоохон хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжсэн клуб. Гурван жилийн өмнө Тайландын хуучин ерөнхий сайд Таксин Чиниватра өөрийн хувь эзэмшлээ  Абу Дабигийн сурвалжит гэр бүлд худалдсанаар хөрөнгө оруулалтын томоохон урсгал цутгаж эхлэх үүд нээгдсэн билээ.  Клубын эзэмшигчээр Шейх Мансоур Бин Сает аль Наяах тухлан суусан бөгөөд нефтийн магнат эр энэ зун ерөнхий ивээн тэтгэгч Абу Дабигийн “ Etihad” –тай   гэрээ байгуулж клубдээ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ дүн нь Байерн Мюнхений ерөнхий ивээн тэтгэгч Deutsche Telekom –той хийдэг жилийн 30 сая еврогоос даруй арав дахин их гээд боддоо.  Санхүүгийн хувьд тэд дэлхийн хамгийн баян клуб тооцогдох хэмжээнд очсон.  Энэ жил дасгалжуулагч Манчинид 90 гаруй сая еврог тоглогчдод зарцуулах эрх олгож олон чухал тоглогчид багтаа авчирч чадсан.  Эдгээр надаар хэлүүлэлтгүй  хөлбөмбөг сонирхогчид мэдэх билээ. Мэдээж их мөнгө зарцуулагдаж байгаатай холбогдуулж дасгалжуулагч Манчинид дарамт их байх нь ойлгомжтой. Хамгийн гол тэрээр  нь багаа  клубын эзний сэтгэл нийцэхүйц тоглуулах түүний гол үүрэг болоод байна.

Дасгалжуулагч Роберто Манчини Байерны эсрэг хүчтэй довтлох төлөвлөгөөтэй байгаа. Тэрээр Карлос Тевесийг сэлгээнээс оруулах бодолтой байгаа хэмээн зарим эх сурвалжуудад дурджээ. Карлос Тевес Интер Милантай зургаа татуулж, Реал болон Барселонатай холбоо тогтоож эцэст нь ямар ч баг түүнд 45 саяыг төлж  түүнийг хүлээж авахгүй болсоноор төрхөмдөө үлдхээр болсон. Багтаа үлдэх болсон ч зун тавьсан жүжгийнхээ шанд ахлагчийн туузаа Бельги тоглогч Винсент Компанид алдсан. Винсент Компани бол хамгаалалтын толгойлогч,  хүчирхэг тоглогч билээ.Тэр бол Манчинигийн үзэл баримтлалын чухал хана юм. Өндөр нуруутай төдийгүй бөмбөгний төлөөх тэмцэлд маш дайчин бөгөөд гайхалтай техниктэй  хамгаалагч юм. Түүний толгойлсон хамгаалалтын бүрэлдэхүүн Байерны довтолгоог хэрхэн сөрөх нь сонирхолтой л юм.

Довтолгоонд Премьер лигт 8 гоолтой Сэрхио Агуэро болон Эдин Жеко нар хослон тоглоно. Эдин Жеко  Байерны тоглолтонд тун догдолж байгаа гэнэ.  Тэрээр Вольфсбургийн эгнээнд тоглохдоо Байерны хаалгыг мялааж байсан . Энэ хоёр гайхалтай довтлогчдын  хойноос Силва болон Насри нарын шилдэгүүд дэмжин тоглоно. Силва “ Бид өөрсдийн хөлбөмбөгийн зарчимаа тууштай биелүүлж,  тэднийг довтлох болно. Манай баг айлын талбайд ч бай гэртээ ч бай ямар ч багийн эсрэг стилээ өөрчилж болохгүй” гэжээ. Түүний хэлсэн үгнээс ургуулан бодвол Ман Сити  өмнөх тоглолтонд Наполитой тэнцсэн тоглолтыг давтахгүй байхыг хичээцгээж  байна гэлтэй. Магадгүй юм,  тэд өөрийн талбай дээрээ тэнцсэн шүү дээ. Гэхдээ одоо Байерны Аллианс Аренад хожил авахыг юу юунаас илүү хүсэж байна.

 

Боломжит гараа

Байерн :

Нойер- Рафинья, Боатенг, Даниэль ван Бютен, Лаам, – Луис Густаво, Швайштайгер, – Мюллер , Кроос, Рибери – Гомес

 

Сити:  Харт- Рикардс, Компани, Лескотт, Клиши,- Яаяа Туре, Барри-  Силва, Жеко, Насри- Агуэро

 

Таамаг:  Байерн Мюнхен- Манчестер Сити  2:2

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө: Байерн Мюнхен- Манчестер Сити, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. w says:

    2.45s toglono bzd

    GD Star Rating
    loading...
  2. ds says:

    shuud uzeh site bnuu

    GD Star Rating
    loading...
  3. dorj says:

    ene bichsen nuhur haaya neg enter darchihad yadag huur ve

    GD Star Rating
    loading...
  4. Man United says:

    http://www.facebook.com/groups/wearereddevils/ Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei

    GD Star Rating
    loading...
  5. storm says:

    bureldehuunii huvid Manu city aimar haragdaj bna shuu gehdee Bayern ene bureldehuuneer 2 jiliin omno final-d uldej baisan hen haana baij yu hiiheen sain meddeg olon goal-toi toglolt bolj magadgui
    saihan bichsen bna bayrallaa

    GD Star Rating
    loading...
  6. hehe says:

    Sity hojigdson shuu dee
    huurhiis zailuul negch gool hiij chadaagui

    GD Star Rating
    loading...
  7. haha says:

    Edellee dee, ishshsh City

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: