Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Спорт-ТВ » IPTV ДЭЛХИЙН ШИЛДЭГ СПОРТЫН СУВГУУДЫГ БАГЦААР НЬ ХҮРГЭЖ ЭХЭЛЛЭЭ

GD Star Rating
loading...

Юнивишн компанийн зүгээс өөрийн хэрэглэгчдэдээ болон спортод хайртай хүн бүхэнд зориулсан сайхан мэдээг хүргэж байгаадаа таатай байна. Дэлхийн технологийн гайхамшиг болсон Гурвалсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж эхлээд 6 сар болж буй Юнивишн компани дэлхийн шилдэг спортын сувгууд болох ESPN, ESPNEWS, STAR SPORTS, TRACE SPORTS, SETANTA SPORTS сувгуудтай албан ёсны гэрээ байгуулж өнөөдрөөс эхлэн үзэгчиддээ хүргэж эхлээд байна. Хамгийн гол нь Юнивишнийн IPTV-ийн хэрэглэгч та дэлхийн номер 1 спортын суваг болох ESPN мөн TRACE SPORTS-ийг өндөр нягтралын HD форматаар хүлээн авах нь ээ. ESPN HD суваг нь Английн Премьер лиг, Формула 1-ийн дэлхийн аварга, крикет, экстрим спортын тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлдэг байна.

 

Мөн эдгээр спортын багц сувгуудаас гадна Юнивишн гэрийн эзэгтэй, хоолны урлаг сонирхогчиддоо зориулан орон орны гал тогоо, түүний амтат ертөнцөөр аялуулах ASIAN FOOD CHANNEL суваг болон хүүхэд залуусын үзэх дуртай хөгжмийн нэгэн шинэ сувгийг мөн өндөр нягтралын HD форматаар дамжуулж эхлээд байгаа нь TRACE URBAN суваг юм.

 

Онцгой бэлэг :

Дээрх дэлхийн шилдэг спортын сувгуудаас гадна Юнивишн компани хөлбөмбөгийн фанатууд та бүхэндээ зориулан Аваргуудын лигийн гайхамшигт бүх тоглолтуудыг HD форматаар IPTV үйлчилгээнийхээ Видео сан, нэмэлт сувгуудаар дамжуулан хүргэж байгаа билээ.

Хэрвээ та яг одоо Юнивишнийн хэрэглэгч болох гэж буй бол танд 9 сарыг дуустал үргэлжлэх “Аз жаргалтай гэр бүл” урамшуулалд хамрагдах боломж байгааг дуулгая.

СПОРТЫН ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦИЙГ ДЭРГЭД НЬ БАЙГАА МЭТ ДУУ, ДҮРСНИЙ  БОДИТ  МЭДРЭМЖ HD ФОРМАТААР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ

IPTV-ИЙГ СОНГООРОЙ

GD Star Rating
loading...
IPTV ДЭЛХИЙН ШИЛДЭГ СПОРТЫН СУВГУУДЫГ БАГЦААР НЬ ХҮРГЭЖ ЭХЭЛЛЭЭ, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    Танайх тасраад байдаг юм байна лээ. Үүнийгээ хэзээ засах вэ? Хэд хэдэн тохиолдол сонссон. Техникийн асуудлаа шийдэх хэрэгтэй ш дээ. Тэгвэл танайхыг сонголоо

    GD Star Rating
    loading...
  2. ЗОЧИН says:

    Эднийхийг тавиулий гэхээр тавидаггүй л юм байна лээ ш д. танайд орох болоогүй гээд байдаг юмаа. тэгсэн мөртлөө өдөр шөнөгүй рекламдахыг н яана. ТВ-р ч,нэтээр ч. би лав эдний маркетингын бодлогыг ойлгохгүй юм байна лээ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: