loading...
Интерийн шинэ дасгалжуулагч Клаудио Раньеригийн ялалтын цуврал үргэлжилсээр байна. Өнгөрсөн шөнө түүний удирдсан баг Оросын ЦСКА Москва клубыг 2 : 3-аар буулган авлаа. Италийн багаас Лусио, Пацццини, Сарате нар гоолуудыг оруулжээ. Харин талбайн эздээс Загоев, Вагнер Лав нар гоолдсон ч багтаа хожил авчирч чадсангүй.
Өнгөрсөн долоо хоногт Болоньяг 3-1 ээр буулган авч шинэ ажлын гараагаа эхэлсэн Раньери ”Лужники”-гийн цэнгэлдэхэд авсан хожлынхоо дараа фенүүдийн итгэлийг улам бүр олж авлаа. Интер Аваргуудын лигийн хэсгийн эхний хожлоо байгуулж байна. Тэд эхний тойрогт Туркийн Трабзонспор багт 1 : 0-ээр дийлдсэнийг санаж байгаа байх.
Интерээс бэртэлтэй тоглогчид цөөнгүй байгаа учраас хэд хэдэн шинэ залуусыг талбайд гаргасан байлаа. Тухайлбал энэ зун Аргентинаас ирсэн Рикардо Альварес, мөн Нигери залуу Жоэль Оби нар гараанд багтсан байв.
Интер тоглолтыг эрчтэй эхлүүлж 6 дахь минутад Лусиогийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Үүний дараа 23 дахь минутад Паццини дахин нэг гоол оруулж багийнхаа давамгайллыг баталгаажууллаа.
Гэвч талбайн эзэд 2-р үеэс сэргэж эхэлсэн бөгөөд Загоев, Вагнер Лав нар гоолдож 77 дахь минутаас тоглолт “дахин эхэллээ”. Харин энэ эгзэгтэй үед Мауро Сарате ур чадвараа гайхуулсан гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялаасан юм. Тэрээр 49 дэх минутад Пацциниг сэлгэн талбайд орж ирсэн юм. Ийнхүү Интер хэсгийнхээ 2-р байранд бичигдэж эхэллээ.
Тэд 16 удаа цохилт хийсэний 9 нь байгаа оносон байна. Харин ЦСКА-гаас 16-5 гэсэн харьцаатай.
Энэ хэсгийн Трабзонспор – Лилль багуудын тоглолт 1 : 1-ээр тэнцээгээр өндөрлөсөн нь Интерт ашигтай. Трабзонспор одоогоор 4 оноотой энэ хэсгийг тэргүүлж байна.
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
***
|
||||||

B ХЭСЭГ
![]()
| ИНТЕР (Милан, Итали), ЦСКА (Москва, ОХУ), ЛИЛЛЬ (Франц), ТРАБЗОНСПОР (Турк). |
|
|
| # | Баг | ТТ | Х | Т | Хж | +/- | О |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
2 | 1 | 1 | 0 | 2-1 | 4 |
| 2 | |
2 | 1 | 0 | 1 | 3-3 | 3 |
| 3 | |
2 | 0 | 2 | 0 | 3-3 | 2 |
| 4 | |
2 | 0 | 1 | 1 | 4-5 | 1 |
loading...



