loading...
Германы үнэмлэхүй аварга Байерн Мюнхенийг лигийн хэмжээнд болон олон улсын тавцанд одоохондоо зогсоох баг хараахан тодроогүй байна. Марио Гомес Манчестер Ситигийн хаалганд оруулсан хоёр гоолоор Байерн ээлжит гурван оноогоо авлаа. Байерны тоглолт лигийн хэмжээнд аль хэдийн бусад багуудад айдас төрүүлж эхлээд байгаа. Тэд цаашид мөн Европын топ клубүүдын толгойн өвчин болох нь дамжиггүй.
Байерн Мюнхений өрсөлдөгч талбайн зочин Манчестер Сити довтолгоо! довтолгоо! довтолгоо! гэсэн уриатайгаар Аллианс Аренад хүрэлцэн ирсэн билээ.

Тоглолтын эхлэл хэсэгт талбайн эзэд төдийлэн амжилт олж чадаагүй. Харин Сити илүү боломжуудыг гаргаж байлаа. Эн тэнцүү өрсөлдөөн явагдаж заримдаа зочид давуу байдлыг харуулж байв. Хоёрдугаар үед Байерн аажмаар эрх мэдлийг гартаа атгаж чаджээ.
Мюллерийг олдсон боломжоо алдаж харамсах зуур Марио Гомес довтолгоог хэрхэн төгсгөснийг тэрээр харалгүй өнгөрсөн юм.
1:0
Риберигийн 18 метр орчимоос хийсэн хүчтэй цохилтыг Харт хааж чадлаа, ойж ирсэн бөмбөгийг Мюллер нэмж цохисон ч Харт дахин гайхалтайгаар хаав. Гэвч Марио Гомес “анчин хүний” зөн совингоор хэрэгтэй газраа хэдийнээ зогсож байлаа. Энэ удаа Хартэд хаах ямар ч боломж олдсонгүй.
2:0
Нэгдүгээр үе дуусахаас өмнхөн Тони Кроосын чөлөөт цохилтыг Даниель ван Бютен хаалга руу мөргөж Харт дахин гайхамшигтай реакцаар хаалаа. Гэхдээ өнөөх Гомес ойсон бөмбөгийг дахиад л хаалганд хийж орхив.

Тоглолт эхлээд удаагүй байхад Байерны 16 шугамд аюултай үзэгдлүүд болж өнгөрсөн. Эхлээд Боатенг Силваг (3) унагав, үүнийхээ дараа Ричардстай (24) бөмбөгний төлөөх тулаанд унагасан боловч Унгар шүүгч Кассай тоглолтыг цааш үргэлжлүүлсэн юм. Ман Ситигийн 16 шугам дотор Винсент Компани Риберигийн эсрэг ширүүн тоглоход шүүгч дахин шүгэл үлээлгүй өнгөрөв.
Роберто Манчини хоёрдугаар үеийн төгсгөл хэсэгт баг нь хожигдсонтой эвлэрсэн байлаа. Үүнээс өмнө Манчини Карлос Тевесийг талбайд оруулах гэсэн боловч тэрээр үүнийг биелүүлээгүй байна. Тоглолтын дараа том толгойлсон Тевесд шууд арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. “Одоо хангалттай. Тевес миний удирдлаган доор хэзээ ч Ситид тоглохгүй” гэжээ. Эдин Жеко (56) эрт сэлгээнд суусан юм. Түүний оронд Найжел де Ёонг талбайд орсон бол Самир Насригийн (69 ) оронд Жеймс Милнер орсон байна. Мөн хагас хамгаалагч Гарет Берриг (73) суулгаж довтлогч Александр Кораловыг оруулжээ.
Тоглолтын шилдэг тоглогчын нэг Рибери (90) үзэгчдийн онцгой алга ташилтаар үдүүлж талбайг орхиж , оронд Роббен орж ирсэн юм. Үүний дараа тоглолтын гол баатар Марио Гомес (90+2) сууж , Нильс Петерсен талбайд оржээ.
А хэсгийн нөгөө тоглолтонд Наполи Испанийн Вильяреалийг 2:0 -ээр хожсон байна. Ингэснээр Байерн Мюнхен 6 оноотой хэсгээ тэргүүлж эхэллээ.
| БАЙЕРН – МАНЧЕСТЕР СИТИ – 2:0 (2:0) | |
| Байерн | Манчестер Сити |
| Мануэль Нойер | Жо Харт |
| Даниэль Ван Бюйтен | Мика Ричардс |
| Рафинья | Винсент Компани |
| Жером Боатенг | Гаэль Клиши |
| Филипп Лам | Коло Туре |
| Франк Рибери (90) | Гарет Бэрри (73) |
| Луис Густаво | Самир Насри (69) |
| Бастиан Швайнштайгер | Яя Туре |
| Тони Кроос (83) | Давид Сильва |
| Томас Мюллер | Серхио Агуэро |
| Марио Гомес (90+2) | Эдин Жеко (56) |
| Сэлгээ | |
| Анатолий Тимощук, 83 | Найжел Де Йонг, 56 |
| Арьен Роббен, 90 | Жеймс Милнер, 69 |
| Нильс Петерсен, 90+2 | Александар Коларов, 73 |
|
Шар хуудас |
|
| Серхио Агуэро, 42 | |
| Гаэль Клиши, 67 | |
| Яя Туре, 77 | |
| Коло Туре, 78 | |
Хүснэгт
| Д | Баг | Т | Хожил | Т | Хожигдол | Гоол | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
2 | 2 | 0 | 0 | 4-0 | 6 |
| 2 | |
2 | 1 | 1 | 0 | 3-1 | 4 |
| 3 | |
2 | 0 | 1 | 1 | 1-3 | 1 |
| 4 | |
2 | 0 | 0 | 2 | 0-4 | 0 |
loading...




http://www.facebook.com/groups/wearereddevils/ Man United. fanuud bwal enehuu groupd negdeerei
loading...
Аллианс Аренад ehnii 30 min-d l Manu city bailaa tuunees hoish medehgui yamar bag Bayer-tai toglood bgaa yum buu med uitgartai toglolt bolson Manu-giin 2 dowtlogch oligtoihon haalgaruu tsohisongui Bayer-n ch tiim saihan toglolt uzuuleegui magadgui taaruulj togloson baih 2 unegui goal
loading...
huue teneg mini manu city gj yu bdgiin, yu ch medexgvi bj bas expert tsarailaad, hart ch sain bsaan,
loading...
сити аймар зонд орсон юм байна шд. Дандаа мундаг багууд байна. Хэсэгээсээ гараасай билээ.
loading...
Odoo napoli-g talbaid ni ooriin talbai deree bavari-g husdaggui l yum bol hesgeesee garahgui ni dee. Uul gol favorit ni bsan yumsan.
loading...
ene hesegtee gol bag n CITY baisan yumuu ? bitgii anduuraarai ahiin duu chi Bayern gedeg bagiig mededgui jaal bna. yer n amjiltaaraa ch ter aldraaraa ch ter Napoli Villerial 2 iin ard bichigdeheer bagshdee tanai City chin !!!
loading...
Man C vnen muu togloson. Bayern sn bag. City ligtee l sn togloh ym daa hoorhii. Mongoor bvhniig shiidehgvi ee ter bumtnuudaa
loading...