loading...
УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини ирэх жилийн Европын аваргыг хүлээж авахад Украйн орон бэлэн болсныг албан ёсоор зарлалаа.
Тэмцээн явагдах Украйны дөрвөн хотоор зочилж бэлтгэл ажилтай танилцсаны эцэст Платини жижиг сажиг асуудлыг эс тооцвол бэлтгэл бүрэн хангагдсаныг мэдэгдлээ.
Украйн дахь Евро 2012 –н өмнөх бэлтгэл ажил төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч байсан учраас УЕФА тэдэнд ажлаа яаравчлахыг сануулж байсан.
Харин Кьевийн Олимпийский цэнгэлдэхэд хийсэн айлчлалынхаа дараа УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини тэдний ажлын явцад сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдлээ.
“УЕФА-гийн удирдах зөвлөлийн өмнө тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж хэлэх гэж байгаадаа баяртай байна. Украйнд маш гайхалтай Евро болно гэдэгт би итгэлтэй байна. Удахгүй Польшод зочилж тэдний ажилтай танилцах болно. Миний сэтгэл бүрэн хангалуун байна”
Мишель Платини – УЕФА-гийн ерөнхийлөгч
Гэхдээ Платини мөн анзаарах ёстой жижиг сажиг асуудлаад Кьев, Льев, Донецк, Харькив хотуудад цөөнгүй байсныг санууллаа.
” Зохион байгуулалтын ажил бүгд сайн явж байгааг би харлаа. Гэхдээ Льевийн цэнгэлдэхийн дээвэр ашиглалтанд ороогүй, Донецгийн зочид буудлууд бэлэн биш, Харьковын нийтийн тээврийн асуудал бүрэн зохицуулагдаагүй гэх мэтчилэн жижиг сажиг асуудлууд бас байна. Энэ ажлыг зохион байгуулагчид анхааралдаа авна байх. Бүх зүйл эхэндээ Украйнчуудад амар байгаагүй. Гэхдээ гурван жилийн өмнөхөө бодвол бүх зүйл эмх цэгцэндээ оржээ”
Мишель Платини – УЕФА-гийн ерөнхийлөгч
Платинигийн айлчлалын үеэр Биеэ үнэлэлтгүй Еврог зохион байгуулахыг шаардаж байгаа жагсагчид анхаарлыг нь татсан. Гэхдээ жагсагчид цагдаа нарт саатуулагдсан юм.
УЕФА-гийн ерөнхийлөгч мөн Кьвеийн цэнгэлдэхтэй танилцахаасаа өмнө хүндэтгэлийн ажиллагаанд оролцож бөмбөг өшиглөсөн юм.
Дахин засварт орсон Олимпийский цэнгэлдэх ирэх 10 сарын 8-нд нээлтээ хийх юм.
loading...




http://www.facebook.com/groups/wearereddevils/ Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei
loading...
Fuck manu zail
loading...