Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » П.СЭРДАМБА, Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ ХЭСЭГ АХЛАН ТУЛАЛДАНА

GD Star Rating
loading...

Даваа гаригт Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ. Энэ жилийн тэмцээнд 127 орны 681 ширэн бээлийтэн 10 жинд хүч сорьж байна. Азербайжаны рингэнд медалийн төлөө тулалдсан боксчин буюу жин тус бүрийн эхний найман байрт шалгарсан нь Лондонг зорих эрхтэй болох юм. ДАШТ-д эх орноо төлөөлөн тулалдах манай найман боксчин ямар сугалаа татсаныг сонирхуулъя.

49 КГ (48): Олон улсын сонирхогчийн боксын холбоо (AIBA) энэ жилээс тамирчдын сугалааг хийхдээ дэлхийн чан сааг үндэслэж, өндөр оноотой тамирчдаар хэсэг ахлуулдаг болсон. Дэлхийн аварга П.Сэрдамба өөрийн жиндээ гуравт бичигдэж байгаа учир хэсэг ахлан тулалдахаар болжээ. Тэрбээр эхний даваанд гоц мөргөсөн, дараа нь Камеруны Томас Эссомбатай тоглох оноолт гарчээ. Камерун боксчин нь өмнөх тулаанд Алжирийн М.Флиссиг 17:8-аар буулгаж авсан юм. Сэрдамбын эхний тоглолт аравдугаар сарын 3-нд болно. Түүний хэсгийн хамгийн эвгүй өрсөлдөгч нь Европ тивийн аварга Армений Х.Даниелан болон Кубын Ё.Веитиа нар.

Сэрдамба ялаад байвал энэ хоёрын нэгэнтэй нь медалийн төлөө тулалдах юм. Түүний хувьд одоо хоёр ялж байж олимпийн эрх, гурав ялбал медаль авна. Олимп, дэлхийн аварга Хятадын Зөү Шиминь сүүлийн хэдэн жил тэмцээнд бараг ороогүй учир дэлхийн чансаанд бичигдээг үй. Ингэснээр тэр эрэмбэ доогуур боксчидтой хамт сугалаанд орсон юм. Тиймээс энэ жингийнхэн түүнтэй таарчихвий гэж их эмээж байгаа. Тэр Сэрдамбаас зөрж, дээд зоонд бичигджээ.

52 КГ (59): Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мөн л хэсэг ахалж байна. Тэр нэгийн даваанд Болгарын боксчин, Европын аваргын хүрэл медальт Сте – фан Ивановтой тоглох суга лаа татсан. Уг тоглолт өчиг дөр болсон юм. Хэрвээ Төгсцогт эхний гурван өрсөлдөг чөө ялчихвал медалийн тө лөө ДАШТ-ий хүрэл медальт Оро сын М.Алоянтай таа рах магад лалтай. Манай хүн 2009 оны ДАШТ-ий хагас шигшээд орос боксчныг 8:7-гоор хожин финалдаж байсан билээ.

56 КГ (57): Д.Отгондалай Армений Х.Бачковтай тэгшитгэлд тоглох сугалаа татсан. Хэрэв түүнийг хожвол Солонгосын Ли Жин Ён, Данийн Д.Сеилан нарын нэгтэй таарах юм. Түүний хэсгийн гол өрсөлдөгчөөр Энэтхэгийн А.Кумар, Ирландын Ж.Невин нар тооцогдож байна. Ирланд боксчны хувьд Бээжингийн олимпод манай Э.Бадар-Ууганд ялагдсаныхаа дараа ДАШТээс хүрэл медаль зүүсэн юм. Отгондалай энэ хоёрын аль нэгийг ялж байж олимпийн эрхээ авах учиртай.

60 КГ (66): ДАШТ-д анх удаа хүч сорьж буй Б.Жавхлан нэгийн даваанд Колумбын С.Велларрагатай тулна. Түүнийг хожвол дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Европ тивийн хошой аварга Оросын А.Селимовтой таарах юм. Дэлхийн аваргыг аргалж чадвал цаашаа медаль руу зүтгэх сайхан боломж харагдана.

64 КГ (67): 2009 оны ДАШТ-ээс хүрэл авч, энэ жил тивийн аварга болсон У.Мөнх-Эрдэнэ жингийнхээ чансааны хоёрт бичигдэж байгаа. Хэсэг ахлан тулалдах тэрбээр нэгийн даваанд гоц мөргөжээ. Харин хоёр дээр Нигери, Сент Люсиягийн аль нэгтэй таарах аж. Түүний хэсэгт мэргэжлийн боксын дэлхийн аварга А.Ханы дүү Пакистаны Аамир Хан, олимпийн хүрэл медальт, Европ тивийн аварга Армений Х.Жавахян, энэ жил тивийнхээ аваргад аман хүзүүдсэн Мексикийн Х.Ромеро зэрэг эвгүй боксчид байна. Тиймээс олимпийн эрх болоод медаль хүртэх тоглолтууд нь амаргүй байх болов уу.

69 КГ (63): Энэ жил 69 кг-д жин өгсөн тулалдаад тивийн аваргаас хүрэл авсан Б.Түвшинбат дэлхийн рингэнд анхны тулаанаа Армений С.Матевосяны эсрэг хийнэ. Хэрвээ түүнийг хожвол өм нөх дэлхийн аваргын мөн гөн медальт Оросын А.Зам ковойтой таарах магадлал өндөр. Орос боксчин нэгийн даваанд Нигерийн боксчинтой оноолт таарсан болохоор гараад ирэх нь тодорхой. Замковой 2009 онд хагас шигшээд дэлхийн хошой аварга С.Сапиевийг ялж, шуугиан тарьж байсан билээ. Түүний хэсэгт Кубын К.Бантеур, Францын А.Вастин гэсэн чанга боксчид багтжээ. Манай хүн маш хүнд сугалаа татсан гэж болно.

75 КГ (67): Ази тивийн дэд аварга Т.Чулуунтөмөр Сербийн боксчин А.Дреновактай эхэлж тоглох сугалаа татжээ. Түү нийг хожвол Америк тивийн аварга Эквадорын Ж.Кортестэй таарах юм. Энэ боксчин өдгөө дэлхийн чансааны гуравт бичиг дэж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, 64 болон 75 кг-д бусдаас хамгийн олон буюу 67 боксчин оролцохоор болжээ.

81 КГ (56): С.Эрдэнэбаяр Шинэ Зеландын Р.Папунитай эхний даваанд оноолт таарав. Түүнийг ялж чадвал Грекийн Э.Коэллингтэй тоглоно.

Г.БАЯРСАЙХАН

GD Star Rating
loading...
П.СЭРДАМБА, Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ ХЭСЭГ АХЛАН ТУЛАЛДАНА, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. zorigoo says:

    hey setgyylchidee odoo ene hatyy sygalaa ene teree bolieo tegeel hojigdood ireheheer ni sygalaasnaas bolloo ene ter geel honjvort sygalaa bish temtseen yraldaan yum bgaa bizdee ylah gej hojih gej yvdgiim

    GD Star Rating
    loading...
  2. zorigoo says:

    say l judogiin delhiin avargiin daraa ter Bundmaa sygalaasnaas bolloo gej bsan tegeed yah estoi yum yrgelj nogoo nohoroo sygalaad hojigdood bh estoi yum yy setgyylchid ta nar ennii talaar bichij tamirchidad sanyylj baih estoi yum bishyy getel oorsnoo hatyy sygalaa gej oogshyylj baih yum

    GD Star Rating
    loading...
  3. zorigoood says:

    yamar ch sportod az od erembe daraa sugalaa zoo geed l bugd hamaatai shuu dee Tuvshinbat jin ugsuj anh udaagaa delhiin devjeend tulaldah gej bgaa bolhoor chansaa dooguur hund zoond orson gej helj bolno gej bichhed yun bolohgui bgaa yum bee tamirchin hun l uuruu sugalaanaas bolloo gej yarih yosgui yum bgaa yum l daa

    GD Star Rating
    loading...
  4. balzak1213 says:

    Munkh-Erdeneiig yamarch bsan medali avah baih gej bodoj bna zaza amjilt!!!

    GD Star Rating
    loading...
  5. Зочин says:

    tamirchin hund az od bugd tsogtsolj bj ymand hurdeg ymda sugalaa hamaataishde shatar deer ch gesen buh sain humuustei toglood l bval azgui sonin onoolt ni garjiin l gesen ug bizde setguulch goy shu

    GD Star Rating
    loading...
  6. Zochin says:

    hudulmuriin baatar Badar-Uugan yasan yum boloo olympic.oos hoish er n toglosiimuu box.oo orhij bgaamuu gvv yumuu medeh hvn bnuu ali esvel nuguu oddiin uvchind nervegdchihvv?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: