loading...
“Сочи-2014” олимпийн үнэлгээний комиссын хурал боллоо. Тус хурлаар олимпийг зохион байгуулахад 200 тэрбум рубль урьдчилан төсөвлөсний 106 тэрбумыг нь ивээн тэтгэгч, хандивлагч байгууллагуудаас, үлдсэнийг нь Засгийн газраас бүрдүүлэх боломжтой гэж үзжээ. Бүтээн байгуулалт ид үргэлжилж байгаа бөгөөд уулын цанын бааз байгуулахад 55 мянган ажилчин дайчлагдаж буйг ч мэдээлэв.
Мөн спорт цогцолборууддаа нэр өгсөн бөгөөд олимпийн парктаа “Большой”, хоккейн талбайд “Фишт”, “Шайб”, керлингийн төвд “Ледяный куб”, “Айсберг”, тэшүүрийн талбайд “Олимпийский овал”, уулын цаныхад “Роза Хутор”, трамплинытөвд “Русские горки”, сноуборд, фристайлынхад “Экстрим”, биатлоныход “Лаура”, цаныхад “Санки” гэсэн нэр өгчээ.
loading...



