loading...
Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдэд хийсэн сэргээшийн шинжилгээгээр Ховд аймгийн Мянгад сумын уугуул, “Гарьд зам” компанийн бөх, харцага цол хүртсэн Г.Алтангэрэл, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, ШШГЕГын “Сүлд” спорт хорооны бөх, улсын начин цол авсан Ч.Цогбаяр нар хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь нэгэнт тодорхой болсон билээ. Тэд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй учир В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргаад байгаа.
Энэ сарын эхээр шинжилгээ хийлгэх байсан ч БНСУ-ын Дэгү хотноо хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон учир хойшлуулсан юм. Бөхчүүд хэзээ Сөүл явах гэж байгаа, Сөүлээс шинжилгээг хэзээ хийх боломжтой талаар мэдээлэл ирсэн эсэхийг Допингийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайханаас тодруу лахад “Хоёр бөх визээ х ү л э эж байгаа. Материалаа өгсөн боловч татгалзсан хариу ирсэн учир дахин виз хүссэн.
БНСУ-аас Монголд суугаа ЭСЯ-ныхан виз өгвөл ирэх сарын эхээр Сөүл рүү явах байх. Бөхчүүд В сорьцын шинжилгээ хийх явцад биечлэн оролцдог. Шинжилгээний эцсийн дүн гарахаар мэдээлэл хийх болно” гэв.
loading...




t1 nairachin bas doping hereglene archaagui nohduud ymada tegehde naira bol alich sportod bnadoo
loading...